Зул сарын баярын өдөр Чикаго хотоос Хавайн Мауи руу ниссэн “United Airlines” компанийн зорчигч тээврийн Боинг 787-10 онгоцны дугуйнаас хүний цогцос олджээ. Одоогоор Хавайн цагдаагийн газраас мөрдлөг хийж байна.
Онгоцны дүгуйны нүхэнд зөвхөн гадна талаас л нэвтрэх боломжтой хэмээн “United Airlines” компанийн зүгээс мэдэгдээд байна. Дугуйнд орж суусан хүн хаанаас, хэзээ, хэрхэн нэвтэрч суусан нь одоогоор тодорхойгүй байна.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Дэлхий даяар онгоцны дугуйнд нуугдан аялалд гарах тохиолдол олон гардаг. Ийм төрлийн аялал амь насанд хэт аюултай. Онгоцны дугуйнд нуугдсан хүмүүсийн 77 хувь нь амиа алддаг хэмээн Хавайн нисэхийн удирдлагын газраас мэдээлсэн юм.
Онгоцны дугуйн зай машины салоноос бага зайтай учир ихэвчлэн буулт хийх үед “дарагдаж” амиа алддаг байна. Мөн нислэг өндрөө авах тусам хүчилтөрөгчийн хэмжээ багасаж, агаарын температур буурч -75-80 хэм хүрнэ. Тиймээс амь үлддэг цөөн хүмүүс ухаан алдаж, эвсэл осгосон байдалтай олддог байна











