"UnitedHealthcare" буюу АНУ-ын хамгийн том хувийн Эрүүл мэндийн даатгалын компанийн гүйцэтгэх захирал Брайан Томпсонг буудан хөнөөжээ.
Түүнийг лхагва гарагийн өглөө Манхэттен хотын төвд "UnitedHealthcare" компанийн жил бүр зохион байгуулдаг хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт руу явж байх үед баруун хөл, нуруунд нь буудаж амийг нь хохироожээ.
Нью-Йоркийн цагдаагийн газраас хэргийн тухай мэдээлэхдээ, хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болж буй Хилтон зочид буудлын гадаа нүүрээ халхалсан зэвсэгт этгээд Брайан Томпсонг хүлээж байгаад буудсан бөгөөд өнөөг хүртэл баригдаагүй хэвээр байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Энэ аллага урьдчилан сайтар төлөвлөгдсөн зохион байгуулалттай гэмт хэрэг гэжээ. Брайан Томсоны эхнэр Паулетт "UnitedHealthcare"-ийн толгой компани "UnitedHealth Group" нь удирдлагуудаа заналхийлж байсан гэх мэдээллийг үгүйсгэсэнгүй. Нью-Йоркийн цагдаагийн газар гэмт хэрэгтний тухай баттай мэдээлэл өгсөн хүнд 10,000 долларын шагнал амлаад байна.
Брайан Томпсон 2021 оны 4-р сард "UnitedHealthcare" компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон бөгөөд тус компани бол Америкийн хамгийн том, хувийн эрүүл мэндийн даатгалын компани үзүүлэгч компани юм. Харин толгой компани UnitedHealth Group нь орлогын хэмжээгээрээ АНУ-ын хэмжээнд дөрөвт бичигддэг байна.










