



















-Инженерийн анги төгссөн залуу ярилцлагад орохоор хөрөнгө оруулалтын санд иржээ. Таван минут юу хийхийг тайлбарласны эцэст “-Өө, Энэ чинь миний хүссэн ажил биш байна” гээд гарч оджээ. Уг санд ярилцлагад орох эрх авахын тулд маш өндөр төлбөр мөнгө, цаг зав, ур чадвар шаарддаг бөгөөд мань эр зүгээр л нэр хүндтэй компанид ажилд орохоор шийдэж жагсаалтаас харж байгаад л сонгочихсон хэрэг.
-Йелийн их сургуулийн төгсөгч Алексей Вейнэр UBS-д ажилд орох өргөдөл гаргахдаа видео бичлэг хийж ирүүлжээ. “Боломжгүй зүйл бол миний хувьд юу ч биш” уг танилцуулгад теннис тоглож байгаа, латин америк бүжиг хийж байгаа, каратегийн үзүүлбэр, тоосго өрж байгаа зэргийг харуулсан бөгөөд банкны ажилчид уг бичлэгийг “Авьяаслаг Америкчууд” шоунд илгээхийг санал болгосон гэдэг.
-Chapman Capital-ын ерөнхийлөгч залуудаа дэггүй нэгэн байжээ. Анх Salomon Brothers-д ажилд орохоор хувийн хэргээ аваад ирж явах замдаа машинд мөргүүлжээ. Тэгээд уулзалт дээр “хүн аймаар” нөхөр орж ирээд цус, шавар шавхай болсон хувийн хэргээ үзүүлж байсан гэдэг. Тэгээд үснээсээ машины хагархай шил сэгсэрч унаган урагдсан хувцсаа үзүүлэн би энэ ажилд заавал орох хэрэгтэй байна гэсэн байна. Зарим нь түүнийг базаахгүй хувийн хэрэгтэй болохоор албаар ингэсэн ч гэдэг аж.
-Одоо бизнесийн сургуулийн нэртэй профессор болсон нэртэй нэгэн анх Голдманд ажилд орох ярилцлага хийх үеэр түүний зуны амралтын талаар асуусан асуултад “эгзотик-exotic” гэж эхлэх гээд “эротик” гэж андуурсан гэдэг. Ярилцлага авагч дахин хэлэхийг хүсэхэд дахиад л эротик гээд зогсож байжээ. Үнэхээр ч тийм байсан юм болов уу
-Нэгэн залуу бүсгүй ярилцлагад орохоор хүлээгээд сууж байхдаа өмнө нь орсон хэд хэдэн нөхөр бантан хутгаж байхыг хараад гайхширчээ. Тэгээд энэ салбарт ажиллах нь “мэдрэл муутнуудын” дунд орохоос ялгаагүй юм байна гэж дүгнэсэн байна. Ярилцлагад орохоос татгалзсан захидалдаа “Би багшлах, эсвэл төрийн албанд ажиллахыг илүүд үзэх боллоо” гэжээ.
-Нэгэн эрд банкны хүний нөөцийн ажилтан давуу сул талаа нэрлэхийг хүсжээ.
“-Миний сул тал бол... нуруугаар л их өвддөг дөө.”
-Ярилцлагын үеэр нэгэн залууд хувийн чанартай асуулт тавьжээ. Мань эр бодож байгаад хариуг нь дараа өгье гээд гарсан байна. Хоёр хоногийн дараа асуултын хариу болгож дүрс бичлэг илгээсэн нь томоохон асуудал дэгдээж түүнийг гаж донтон гэж дүгнэжээ.
-Голдман Саксын Токио дахь салбарт япон хэлний давуу талаа ашиглан өргөдөл гаргасан залуу бүсгүй санхүүгийн талаар бараг юу ч мэдэхгүй байжээ. Хэлийг нь мэдэх юм чинь болж л таараа гэж хариулснаар ярилцлагын эхний асуултыг тавих хэрэгтэй боллоо.
-Компани ямар учраас зээл авдаг вэ?
-Японоор наад нэр томьёог чинь мэдэхгүй юм байна.
-Тэгвэл англиар асууя.
-Англиар ч мэдэхгүй
-Төрөлх хэл чинь биз дээ
-Тийм, гэхдээ угаасаа наад санхүүгийн хачин үг хэллэгийг чинь мэдэхгүй юм байна.
-Citi-д ажилд орохоор нэгэн залуу ирээд өөрийнхөө танилцуулгыг тараажээ. Танилцуулга нь есөн хуудас байсан ч зөв бичгийн болон хэлзүйн гайхмаар олон алдаа олоод нэг ч асуулт тавиагүй гэдэг. Дахиад зөв бичгийн болон хэлзүйн гайхмаар алдаатай хариулт сонсохыг хүсээгүй байх л даа
pipz










