



















Алдарт хөрөнгө оруулагч, АНУ-ын тэрбумтан Уоррен Баффет “Berkshire Hathaway” компанийнхаа 1.1 тэрбум доллароор үнэлэгдэх хувьцааг "Susan Thompson Buffett Foundation", "Howard G. Buffett Foundation", "Sherwood Foundation" "NoVo Foundation" гэх буяны сангуудад хувааж хандивлалаа.
Уоррен Баффет 2006 оноос хойш жил бүр хүүхдүүдийнхээ удирддаг дээрх дөрвөн санд хандив өргөж ирсэн байдаг.
Өдгөө 94 настай тэрбумтан Уоррен Баффет 150 тэрбум долларын хөрөнгөтэй, дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн тоонд зүй ёсоор багтдаг. Түүний хувьд гурван хүүхдэдээ хөрөнгө өвлүүлж, Уоррен Баффетийн “вант улс” байгуулахыг хүсээгүй бөгөөд нийт хөрөнгөнийхөө 99 хувийг буяны үйлст хандивлахаа өмнө нь мэдэгдсэн байдаг.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Уоррен Баффетийн үзэж байгаагаар өв залгамжилсан их баялаг нь хувь хүний хөгжлийг доройтуулах, нийгмийн харилцаанаас тусгаарлагдах зэрэг сөрөг үр дагавартай гэжээ.
Уоррен Баффет 2004 онд нас барсан эхнэрийнхээ дурсгалд зориулж "Susan Thompson Buffett Foundation” буяны санг нээжээ. Уоррен Баффет буяны сангуудаа амжилттай удирдаж, энгийн тав тухтай амьдарч байгаа гурван хүүхдээ ээж нь хараад баярлаж байгаа хэмээн сэтгэл хангалуун мэдэгдсэн юм.
Хөрөнгө оруулагч Уоррен Баффет “Forbes” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтыг 2008 онд тэргүүлж байжээ.










