
Таеквондогийн тамирчин У.Сүрэнжав Монгол Улсаас паралимпын наадамд медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин боллоо. 52 кг-ын жингийн K44 ангилалд өрсөлдсөн У.Сүрэнжав эхний тойрогт гоц мөргөсөн бол хоёрдугаар тойрогт Египетийн тамирчин Салма Хассаныг буулган авч улмаар Мексикийн тамирчин Жессика Гарсиа Куйжаног ялан хагас шигшээд шалгарсан. Алтан медалийн төлөө Иран улсын тамирчин Зара Рахимитэй тулалдан 5:2 харьцаатайгаар ялалт байгуулж Парисын тэнгэрт Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Анхныхаа олимпод оролцсон У.Сүрэнжав ийнхүү таеквондогийн төрлөөр паралимпоос медаль хүртсэн анхны тамирчин төдийгүй анхны эмэгтэй олимпын аварга болж байна.
2000 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн У.Сүрэнжав 11 дүгээр ангиасаа таеквондогийн спортоор хичээллэж эхэлжээ. Тэрээр 2023 онд ДАШТ-аас хүрэл медаль хүртэн 2024 онд Ази тивийн аварга болж байв.












