
🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Азотын давхар ислийн бохирдол ихтэй орчинд удаан амьдрахад хүний зан чанар эвдэрч, догшин хэрцгий эсвэл их гутранги болдог гэсэн дүгнэлтэд судлаачид хүрчээ . Өөрөөр хэлбэл, агаарын бохирдол сэтгэцийн эмнэлгийн зардлыг өсгөж, улмаар өвчтөнүүдийн эмчилгээний зардал нэмэгдэж, орлого нь хумигдаж байна. Агаарын бохирдолд илүү өртөх нь сэтгэцийн болон бие махбодын өвчнөөр эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо нэмэгдэхтэй шууд холбоотой гэх судалгааны үр дүнг Шотланд дахь Гэгээн Эндрюсийн их сургуулийн эрдэмтэд баталжээ. NO2, PM2.5, PM10 зэрэг бохирдуулагчид их өртөх нь бүх шалтгаанаар эмнэлэгт хэвтэх тохиолдлыг ихэсгэсэн байна. Эрдэмтэд сэргээгдэх эрчим хүч рүү шилжиж, агаарын бохирдолтой тэмцэх нь бие махбод болон сэтгэцийн эмгэгийн улмаас эмнэлэгт ирэх дарамтыг урт хугацаандаа хөнгөвчлөхөд тустай гэжээ.










