



















УИХ-ын гишүүдийн дунд маргаан дагуулсан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа. Өнөөдрийн УИХ-ын чуулганаар цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн батлах эсэх дээр санал хураалт явуулсан. Саналт хураалтыг УИХ-ын 64 гишүүн дэмжсэнээр нийт гишүүдийн 74.5 хувийн саналаар цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг эцэслэн батлагдсан. Хуулийн төслийг Францын төрийн өмчит Орано компанитай байгуулах уран олборлох хэлэлцээрийн хүрээнд нэмэлт өөрчлөлтуудийг тусгажээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Ө.ШИЖИР:

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Зарчмын хувьд Цөмийн энергийн хуулийг дэмжиж байна. Мөн энэ хуультай хамтатган төрийн болон хувийн хэвшлийн томоохон төслийг цаг алдалгүй хэрэгжүүлэх ёстой. Өнгөрсөн 34 жилийн хугацаанд хэний санаачилсан хуулийн төсөл вэ гэдэг шалтгаанаар гацаа тээг хийж, хойшлуулж ирсэн. 2002 онд тавдугаар цахилгаан станцыг ярьж хэдэн ч удаа нээлтийг нь хийсэн бэ. Бусад үйлдвэрүүд улстөржилтөө давж чадаагүй. Томоохон бүх төсөл хөдлөх ёстой. Ураны баяжмалын хог хаягдлын менежментэд ямар зорилго тавьсан юм бэ. Тодорхой мэдээлэл өгөөч ээ. Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү.
АЖЛЫН ХЭСГИЙН ШИНЖЭЭЧ Н.ТЭГШБАЯР:
Хог хаягдлыг олон улсын дүрэм журмаараа зохицуулна. Тийм аюултай хог хаягдал гарахгүй шүү дээ. Байгалийн ураны зүйл гарна. Тэгэхээр аюултай гээд цөмийн зэвсэг шиг яриад байх асуудал биш.










