Өмнөговь аймаг уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх, гэрээний хэрэгжилтийг сайжруулах зорилгоор уулзалтуудыг зохион байгуулж байна.
Уулзалт гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Мандал-Овоо суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй “Мандал Ресурс” ХХК, “Минерал Эксплорэйшн Фандинг” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.


🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Энэ хүрээнд хамтын ажиллагааны гэрээг шинэчлэх, сайжруулах, шинээр төсөл хэрэгжүүлэх компаниудтай гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилт, үйл явцад хяналт тавих, Хамтын ажиллагааны хороодын дүрмийг батлах зэрэг асуудлыг хэлэлцэж, талуудын уялдаа холбоог нэмэгдүүлэх, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх чиглэлд бодит үр дүн гаргахыг зорьж байгаа юм.
Аймгийн зүгээс орон нутгийн эрх ашгийг хамгаалах, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, уул уурхайн өгөөжийг иргэдийн амьдралд бодитоор тусгах зорилго бүхий уулзалт болж байна.
Эх сурвалж: Өмнөговь Аймгийн Засаг Даргын Тамгын Газар










