Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу уул уурхай, дэд бүтцийн төсөл хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг жил бүр зохион байгуулан ажиллаж байна.

2024 оны байдлаар ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 192 хуулийн этгээдэд хяналт шалгалт явуулж текникийн нөхөн сэргээлт 2644.55 га, биологийн нөхөн сэргээлт 322.03 га, дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд 898.12 га талбайд хийгдсэн нөхөн сэргээлтийн байдалд хяналт тавьж байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн 140 хуулийн этгээдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, байгаль орчинд учруулсан хохиролд нөхөн төлбөр оногдуулж, 30 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож 239 заалт бүхий 187 улсын байцаагчийн албан даалгавараар зөрчлийг арилгуулж ажилласан байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️

2025 оны эхний хагас жилийн байдлаар тус хяналт шалгалтын хүрээнд 52 объектод шалгалт, 23 хуулийн этгээдэд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна. Хяналт шалгалт үргэлжилэн хийгдэж байна.
Эх сурвалж: Байгаль Орчин Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам










