



















Уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтний амьдралын хэв маягт өөрчлөлт оруулж байна. Арктик хайлж, Антрактидын мөс нимгэрч далайн урсгалд өөрчлөлт орж байна. Антрактид хайлах нь Атлантын далайн урсгалд томоохон өөрчлөлт гаргах эрсдэлтэй болж байгааг энэ долоо хоногт шинэ судалгаа нотлов.
Ийм өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх ёстойг уур амьсгалын өөрчлөлтөөр томоохон судалгаа хийж буй 40 гаруй эрдэмтэн лхагва гарагт Скандиновын орнуудын сайд нарт уриалсан байна. Тэдний үзэж байгаагаар Атлантын далайд бүлээн ус зөөвөрлөж, Европыг зөөлөн чийглэг уур амьсгалтай болгодог Атлантын далайн экосистемд өөрчлөлт гарах нь 50 жилийн дараа тус тивийн эрс тэс уур амьсгалтай болгож болзошгүй байна. Ингэснээр Европ болон Арктикийн бүс нутгуудад амьдралын хэв маяг өөрчлөгдөж олон эрсдэл дагуулж болзошгүй юм.

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.

Хэлэлцүүлгээр хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээврийн салбарын тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангах болон тулгамдаж буй асуудлын талаар оролцогчид саналаа илэрхийлж, боломж, гарцыг ярилцлаа.

---
“Далайн урсгалын ийм өөрчлөлт нь ялангуяа Скандинавынорнууд төдийгүй дэлхийн бусад хэсэгт сүйрлийн, эргэлт буцалтгүй нөлөө үзүүлнэ” гэж эрдэмтэд Дани, Швед зэрэг таван улсаас бүрддэг Скандинавын орнуудын Сайд нарын зөвлөлд илгээсэн захидалдаа дурджээ.
Хүний нийгэм сүүлийн 200 жилийн туршид дэлхийн 50 сая жил үргэлжилсэн уур амьсгалын системыг эвдэж байна.
Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь урт хугацааны турш дахь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас үүдсэн агаар мандал, далай, хуурай газрын дулаарлыг хэлнэ.
Уур амьсгалын өөрчлөлт нь амьдрал, биологийн олон янз байдлыг дэмждэг экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахын зэрэгцээ эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлж байна.










