



















Дэлхийн хамгийн аугаа пост импрессионист зураач Венсент Уильям Ван Гог болон Эжен Энри Поль Гоген нарын хамтдаа авхуулсан цорын ганц гэрэл зураг байдаг байна. Францын Монмартрт 1887 онд хоёр аугаа уран бүтээлчийн хамтдаа сууж байгаад авхуулсан энэхүү зурагт хоёр эрхмээс гадна Парисын “Чөлөөт Театр”-ыг үүсгэн байгуулагч, тухайн үеийн урлагийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн Андрэ Антуан, пост импрессионист урсгалын төлөөлөгч Эмиль Бернар нар мөн байдаг.
Зураг дээр Ван Гог тайван сууж, гаанс татаж буй бол түүний хажууд Андрэ Антуан зогсож, зургийн баруун гар талд европын уран зургаас тасран холдож, өнгөний тоглолтоороо алдаршсан Поль Гоген суух аж. Поль Гоген, Ван Гог хоёр зэрэгцээ байрлалд суусан нь тэдний ширүүн өрсөлдөөн, уран бүтээлийн санаа солилцоог мөнхлөн үлдээсэн гэлтэй. Энэхүү онцгой гэрэл зураг нь орчин үеийн урлагийг тодорхойлсон уран бүтээлчдийн хувь тавиланг холбосон чимээгүй атлаа хүчирхэг агшныг бидэнд үлдээжээ.
Тухайн үед эдгээр аугаа суутнуудын урлаг дахь оролцоо нь Парисын бүтээлч, сэтгэл хөдөлгөм уур амьсгалыг тодруулан харуулдаг юм.
Уг түүхэн зургийг “Ротшильд” овгийнхны ханган нийлүүлэгч байсан номын худалдаачин, хэвлэн нийтлэгч Роналд Дэвисын хувийн архиваас судлаач Серж Плантёро олсон байна.
Пол Гоген
Венсент Ван Гог










