



















Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын (БНАСАУ) их удирдагч Ким Жон Ун болон түүний охин Ким Жү Э нар Вонсан-Кальмагийн эрэг орчмын аялал жуулчлалын бүсийн бүтээн байгуулалтын нээлтийн ёслолд оролцжээ.

Тус бүсийн зочид буудал, орон сууц нь ойролцоогоор 20,000 зочин хүлээн авах хүчин чадалтай бөгөөд далайд сэлэх, спортын төрөл бүрийн тоглоом тоглох, амралт зугаалгын үйл ажиллагаанд оролцох, хооллох зэрэг үйлчилгээг газар дээр нь авах боломжтой гэж төрийн мэдлийн "KCNA" агентлаг мэдээлсэн байна.

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.

Хэлэлцүүлгээр хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээврийн салбарын тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангах болон тулгамдаж буй асуудлын талаар оролцогчид саналаа илэрхийлж, боломж, гарцыг ярилцлаа.

---
"KCNA" агентлагийн мэдээлснээр Вонсан-Кальма бүс ирэх мягмар гарагаас дотоодын жуулчдад үйлчилж эхлэх аж. Гэвч гадаадын жуулчдыг хэзээнээс хүлээн авах талаар мэдээлэл өгөөгүй юм.
Ким Жон Ун эдийн засгийг сэргээх нэг хэсэг болгон улсаа аялал жуулчлалын төв болгохыг зорьж байгаа бөгөөд Вонсан-Кальма бүс нь хамгийн их анхаарсан аялал жуулчлалын төслүүдийн нэг ажээ. "KCNA"-гийн мэдээлснээр Хойд Солонгосын бусад бүс нутагт ч томоохон аялал жуулчлалын цогцолборууд байгуулах төлөвлөгөөг удахгүй батлах юм байна.













