



















Орос-Украины дайн эхлээд 2 жил 10 сар өнгөрчээ. Энэ хугацаанд талууд амссан хохирол асар их бөгөөд амиа алдсан цэргүүдийн тоо маргаантай хэвээр байна. Тэгвэл дайн эхэлсэн цагаас хойш Украины арми 43,000 орчим цэргээ алдсан тухай Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдлээ. Мөн давхардсан тоогоор 370,000 орчим цэрэг шархадсан байна. Харин ОХУ-ын тал 198,000 орчим цэргээ алдаж 550,000 орчим цэрэг шархадсан гэж Владимир Зеленский мэдэгдсэн юм.
Дайн эхэлсэн цагаас эхлээд талууд эсрэг талынхаа хохирлыг байнга нийтэлж байсан ч өөрсдийн талаас амссан хохирлыг дэлгэрэнгүй мэдээллэхээс татгалзсаар ирсэн байдаг.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
В.Зеленскийгийн мэдэгдэлд дурдсанаар Украины армийн амссан хохирол 2024 он гарсаар эрс нэмэгджээ. Учир нь тэрээр өнгөрсөн хоёрдугаар сард Украины талаас амиа алдсан хүний тоо 31,000 хэмээн мэдэгдэж байсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп эх сурвалж дурдалгүйгээр Украины арми 400.000 цэргээ алдсан. Оросын талаас шархдсан амиа алдсан цэргийн тоо 600.000-д хүрсэн хэмээн олон нийтийн сүлжээнд мэдэгдэж байв.
Харин Их Британийн тагнуулын мэдээллээр өдөрт шархдаж амиа алдаж буй Орос цэргийн тоо дунджаар 1523 байна гэжээ.
Өнгөрсөн оны Арваннэгдүгээр сарын 28-нд ОХУ нэг өдрийн дотор 2000 гаруй цэргээ алдсан бөгөөд энэ тоо нэг өдөрт амссан хамгийн том хохирол болсон юм.
Тэгвэл ОХУ-ын талаас энэ тоог бодит биш гэж мэдээлж байгаа бөгөөд Украины армийн хохирол ОХУ-аас их хэмээн онцолж байна.










