Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Фижи Улсын Нади хотноо болж буй Ази, номхон далайн байгаль орчны сайд нарын 6 дугаар форумд оролцох үеэрээ Япон Улсын Байгаль орчны яамны удирдлагуудтай уулзлаа.
Олон жилийн амжилттай байгаль орчны бүхий л чиглэлийн хамтын ажиллагааг хөгжүүлж буй хоёр улсын хувьд ирэх жил Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг үр дүнтэй, бүтээлч, агуулга өндөртэй зохион байгуулах нь чухлыг ярилцаад хамтарсан замын зураглал байгуулан ажиллахаар тогтлоо.

Түүнчлэн Монгол Улсаас дэвшүүлэх санаачилгуудын төслийг нарийвчлах, улмаар японы талаас тус хурлын бэлтгэлийг хангахад дэмжлэг үзүүлэх чиглэлүүдийг нэн ойрын хугацаанд албан ёсоор мэдэгдэхээ батлав.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Монгол, Япон улсууд олон талт байгаль орчны механизмууд, талбаруудад хамтран ажиллаж ирсэн нь хамтын хүчээр тулгарч буй хүндрэл, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулдаг гэдэгт итгэдэг тул Нэгдсэн Үндэстний Байгуулалгын Байгаль орчны 7 дугаар ассамблейгаар Япон Улсаас дэвшүүлж буй байгаль орчны олон талт гэрээ, хэлэлцээнүүдийн хэрэгжилтийн хангахад уялдаатай төлөвлөх, хамтын ажиллагааг дэмжих агуулгатай тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжих боломжтойг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар илэрхийлэв.
Эх сурвалж: Байгаль Орчин Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам










