



















Японы дээд түвшнийхний бүлэг, түүний дотор тус улсын ерөнхий сайд асан Ёшихидэ Суга, "Tesla" компанийг хямралд орсон "Nissan Motor" компанид хөрөнгө оруулахыг ятгаж байна. Энэ талаар "Financial Times" баасан гарагт эх сурвалжуудын мэдээлэлд үндэслэн мэдээлжээ. Энэхүү санаачилгыг "Tesla" компанийн удирдах зөвлөлийн гишүүн асан Хиро Мизүно тэргүүлж байгаа бөгөөд Суга болон түүний хуучин зөвлөх Хирото Изуми нар дэмжиж байгаа аж.
Тэдний зорилго нь Илон Маскын "Tesla" компанийг стратегийн хөрөнгө оруулагч болгон татах явдал бөгөөд ингэснээр "Nissan Motor"- компанийг АНУ дахь дутуу ашиглагдаж буй үйлдвэрүүдийг ашиглан дотоодын үйлдвэрлэлийг өргөжүүлэх боломжтой гэж үзэж байна. Энэ нь АНУ-ын тарифын аюул заналыг даван туулахад тус дөхөм болно гэж уг тайланд дурджээ.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Энэхүү төлөвлөгөө "Nissan Motor" компани "Honda"-гийн 58 тэрбум ам.долларын нэгдэх саналын хэлэлцээг цуцалсаны дараа гарч ирсэн бөгөөд энэ нь Тайванийн технологийн аварга "Foxconn" зэрэг гадаадын хөрөнгө оруулагчид компанийг худалдан авах эрсдэлийг нэмэгдүүлж буйг онцолсон байна. "Tesla" компанийн оролцоо нь ийм эрсдэлийг бууруулахын зэрэгцээ АНУ дахь үйлдвэрлэлийн хүчин чадлыг өргөжүүлэх боломж олгоно гэж "FT" мэдээлжээ. "Nissan Motor"-ийн АНУ-ын Теннесси, Миссисипи муж дахь үйлдвэрүүд жилд нийт 1 сая машин үйлдвэрлэх хүчин чадалтай ч 2024 онд ердөө 525,000 нэгж машин үйлдвэрлэсэн байна. "Tesla"-гийн хөрөнгө оруулалт нь үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд туслах боломжтой гэж уг тайланд дурдсан байна.
Одоогоор Tesla, Маск, Nissan болон бусад холбогдох талууд албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.










