Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт Миязаки мужид өчигдөр орон нутгийн цагаар 21:19 цагт болсон байна.
Газар хөдлөлтийн голомт 37 километрийн гүнд болж, цунамийн давлагаа эдгээр мужийн эрэгт аль хэдийнэ хүрчээ. Цаг уурын агентлагийн мэдэгдсэнээр, хамгийн өндөр нь 3.2 фут хүрсэн байна.
Эдгээр мужуудад амьдарч байгаа иргэдээ далай руу явахгүй байх,эрэг рүү ойртохгүй байхыг сэрэмжлүүлжээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Үүнтэй холбоотойгоор Токио дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд, Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт Миязаки мужид боллоо. Хамгийн хүчтэй газар хөдөлсөн бүс нутагт 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлт болсны дараа далайн эргийн хотуудад араас нь цунами буюу далай доторх газар хөдлөлт болж, үерт өртөх эрсдэл өндөр байдаг.
Тус агентлаг Миязаки болон Кочи мужуудад цунамийн аюулаас сэрэмжлүүлж байна. Тус бүс нутагт оршин сууж буй Монгол иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байхыг хүсье " гэжээ.
Японы Ерөнхий сайдын ажлын алба газар хөдөлсөнтэй холбогдуулан хямралын штаб байгуулжээ.
Газар хөдлөлтийн бүсэд орших хоёр атомын цахилгаан станцад гэмтэл гараагүй гэж орон нутгийн эрчим хүчний компани мэдээлсэн байна.










