Япон Улсын Эзэн хаан, Хатан хаан нар энэ оны долдугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийх талаар хоёр улсын Засгийн газрын түвшинд хэлэлцэж эхэлжээ. Тухайн айлчлалыг Үндэсний их баяр наадмын үеэр зохион байгуулах талаар ярилцаж, төлөвлөж байна гэж эх сурвалж мэдээллээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Эзэн хаан 2007 оны долдугаар сард угсаа залгамжлагч хунтайж байх үедээ Монгол Улсад айлчилж байсан. Тэр үедээ Дэлхийн II дайны дараа хуучин ЗХУ-д олзлогдож амь насаа алдсан 2000 орчим япон цэргийн шарил хадгалагддаг дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөж байсан юм. Мөн Хамрын хийдэд зочилж байсан гэдэг. Японы Эзэн хааны энэ айлчлал нь 2023 онд Индонезид, 2024 онд Их Британид хийсэн айлчлалын дараа хаан ширээнд заларснаас хойш түүний гурав дахь гадаад айлчлал болох төлөвтэй байна.
Монгол Улсад ойролцоогоор нэг долоо хоногийн хугацаатай айлчлах төлөвтэй байна. Энэ жил Дэлхийн II дайн дууссаны 80 жилийн ой тохиож буй бөгөөд Улаанбаатар хотоос холгүй орших япон иргэдийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх агуулга айлчлалын хөтөлбөрт багтах магадлалтай байна.










