Японы Миязаки нисэх онгоцны буудалд булаатай байсан дэлхийн хоёрдугаар дайны үеийн бөмбөг дэлбэрч 80 гаруй нислэг цуцлагджээ. Дайны үед дэлбэрээгүй америкийн тэсрэх бөмбөг өчигдөр нисэх буудлын таксины замд дэлбэрснээр 7 метр диаметртэй, 1 метр гүн маш том тогоо үүссэн байна. Миязаки нисэх онгоцны буудалд бөмбөг дэлбэрэх үед хүн гэмтэж бэртээгүй, азаар онгоц ойр байгаагүй гэж албаны хүмүүс мэдээллээ. Дэлбэрэлт болох үед ойролцоох нисэхийн сургуулийн камерт үйл явдал бичигдсэн бөгөөд замын асфальтын хэсгүүд дээш хүчтэй шидэгджээ. Миязаки нисэх онгоцны буудал нь 1943 онд Японы эзэн хааны тэнгисийн цэргийн флотын нислэгийн сургалтын талбайн зориулалтаар баригдсан бөгөөд эндээс “камиказе” нисгэгчид амиа золиослох зорилгоор хөөрдөг байв.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Камиказе”- Шуурганы нэр. 1940-өөд Номхон далайн фронт дээр нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд “амиа золиослогч” нисгэгчдийн отряд байгуулан бусдыгаа аврах билэгдлээр ийн нэрлэжээ. "Камиказе" шуурга нь 1281 онд Хубилай хааны усан флотын цэргүүдийн эзлэн түрэмгийллийг зогсоож далайн ёроолд үүрд үлдээсэн шуурга юм. Утга нь “бурхны салхи
Дэлхийн хоёрдугаар дайны үед Америк цэргүүдийн булсан бөмбөг Японы улс даяар байдаг бөгөөд үе үе дэлбэрч ямар нэг хохирол учруулдаг байна.










