



















Хэрвээ та Монголын "Сүлд" телевизээр гарч буй цуврал болох "Yellostone" цувралыг үздэг бол бид тухайн цувралын гол дүр Кевин Костнер (Түүнийг Бие хамгаалагч, Усны Ертөнц болон Чонотой бүжиглэгч киногоор нь мэдэх болов уу ) кинондоо тоглохыг больж буй талаар сонирхолтой нийтлэлийг хүргэж байна. Кевин Костнер яагаад олон арван жилийн турш мэргэжлийн жүжигчнээр ажиллаж, бараг бүх карьераа жинхэнэ кино одын түвшинд өнгөрүүлсэн нэгэн. Энэ хугацаанд тэрбээр Холливудын хамгийн амжилттай бүтээлүүдэд тоглохын зэрэгцээ "Waterworld", "The Postman" зэрэг кинонуудын томоохон бүтэлгүйтлийг ч туулсан. Улаан хивсэн дээр алхаж, кинонуудаа сурталчлах явцдаа тэрээр холливуудынхны зайлшгүй давдаг цуурхал, хов живийн бай болжээ.
Костнер олон нийтээс аль болох хол, хувийн амьдралаа нууцлахыг хичээдэг. Гэвч энэ нь заримдаа асуудал үүсгэж, амьдралд нь тохиолдсон хүндрэлтэй үйл явдлууд илүү дуулиантай, сонирхолтой мэдээлэл болох нь бий. Түүний хоёр удаагийн гэр бүл салалт, олон нийтийн өмнө ил болсон харилцаанууд, мөн "Yellowstone" цувралын зураг авалтын үеэр гарсан маргаанууд нь хэвлэл мэдээллийнхний гол сэдэв байсаар иржээ.
Хоёр удаагийн Оскарын шагнал, олон мартагдашгүй дүрүүд болон "Yellowstone"-ийн Жон Даттоны дүрээрээ дахин олны анхааралд орсон ч Костнер өөрийнх нь тухай тархсан элдэв цуурхал, бүр хотын домог болж хувирсан таамаглалтай байнга тэмцсээр байна. Гэр бүлээс гадуурх харилцаа, алдартнуудтай холбоотой хайрын цуурхал, зураг авалтын талбай дахь зөрчлүүд гэх мэт түүний нэр холбогдсон томоохон яриануудыг хүргэе.
Кевин Костнер "Yellowstone"-ийг орхисон нь Тейлор Шеридантай маргаантай холбоотой юу?
"Yellowstone" цуврал нээлтээ хийснээс хойш хамгийн их анхаарал татсан, үзэгчдийн шимтэн үздэг телевизийн цувралын нэг болж, олон алдартай жүжигчдийг нэгтгэсэн олон бүлэгт кино ертөнц үүсгээд байна. Энэхүү төсөл нь Кевин Костнерийн хувьд анх удаа цуврал кинонд тоглох боломж олгож өгсөн юм.
Гэвч дөрвөн улирлын дараа асуудлууд үүсэж эхэлжээ. Цуурхлуудаар бол зураг авалтын талбай дээр Костнерийн зан авир болон өндөр цалин нь баг хамт олны дунд хагарал үүсгэсэн аж. Тэрээр эхэндээ нэг ангиас 500,000 ам.доллар авч байсан бол тавдугаар улирлын эхэнд 1.3 сая ам.долларт хүрч, телевизийн хамгийн өндөр цалинтай жүжигчдийн нэг болсон байна. Гэвч өндөр цалин нь ч түүнийг цувралд үлдэхэд хангалттай хүчин зүйл болсонгүй.
Костнер өөрөө энэ талаар тайлбар өгөхдөө "Би энэ шоуг хайрласан. Тэндэх хүмүүс таалагдсан. Энэ ертөнцөд би дуртай" хэмээн 2024 оны зургаадугаар сард "People" сэтгүүлд ярьсан байдаг. Харин түүний хувьд цувралыг орхисон гол шалтгаан нь зураг авалтын хойшлолт болон өөрийн бие даасан төслүүддээ анхаарах хүсэл байжээ.
Кевин Костнерийн эхнэр салалтын өргөдөл гаргасан нь "Yellowstone"-ийн багийн гишүүнтэй харилцаатай юу?
2023 оны тавдугаар сард Кевин Костнер, Кристин Баумгартнер нар 19 жилийн гэрлэлтээ цуцлуулахаар болсон нь олны анхаарлыг татав. Костнерийн төлөөлөгч тухайн үед "Түүний хяналтаас гадуур нөхцөл байдал үүссэн нь гэр бүл салах шалтгаан болсон" гэж мэдэгдсэн.
Тэдний салалт маргаантай, ширүүн өрнөсөн бөгөөд Баумгартнер хамтран амьдарч байсан байраа орхихоос татгалзаж, их хэмжээний тэтгэмж хүссэн байна. Улмаар хардалтын асуудал үүсэж, Баумгартнерийн өмгөөлөгч Костнерийн гэр бүлээс гадуурх харилцааны талаархи баримтуудыг гаргаж өгөхийг шаарджээ. Гэсэн ч Костнерийн хуульчид энэ мэдээллийг үгүйсгэж, харин ч Баумгартнерийг өөрөө хууран мэхэлсэн байж болзошгүй гэж сэжиглэж байгаагаа илэрхийлсэн байна. Эцэст нь тэдний гэр бүл салалт 2024 оны хоёрдугаар сард эцэслэгдсэн боловч Костнер өөрийнх нь гэр бүлээс гадуурх харилцаа салалтын шалтгаан болоогүй хэмээн мэдэгдсээр байгаа юм.
Кевин Костнер Женнифер Лопес, Жюэл нартай болзсон уу?
2024 онд Женнифер Лопес, Бен Аффлек нар гэрлэлтээ цуцлуулсан нь олны анхаарлыг хамгийн их татсан салалтын нэг байлаа. Үүнтэй зэрэгцэн, Кевин Костнер мөн шинэхэн ганц бие болсон тул тэдний нэр холбогдох нь цаг хугацааны асуудал байв.
Тэд 2024 оны арванхоёрдугаар сард Колорадо мужийн Аспен хот дахь алдартнуудын цуглардаг Kemo Sabe дэлгүүрт тааралдсан бөгөөд гэр бүлүүдтэйгээ хамт байсан гэнэ. Тухайн үеэс хойш Костнер Лопест цэцэг, шампанск, гараар бичсэн зурвас илгээсэн тухай мэдээлэл цацагдсан ч харилцаа нь батлагдаагүй.
Тэрээр өмнө нь дуучин Жюэлтэй болзсон гэх яриа гарсан бөгөөд тэднийг тэрбумтан Ричард Брэнсоны хувийн арал дээр хамт байх үед зураг авсан байдаг. Гэвч Костнер энэ талаар тайлбар хийхдээ "Бид зүгээр л сайн найзууд. Би Жюэлтэй хэзээ ч болзож байгаагүй" хэмээн 2024 оны зургадугаар сард The Howard Stern Show-д оролцохдоо хэлжээ.
Кевин Костнерийн хамгийн үнэтэй салалт
Костнерийн хувьд анхны гэрлэлт нь ч мөн адил томоохон асуудал дагуулсан. Тэрээр анхны эхнэр Синди Силватай 1978 онд гэрлэсэн боловч 1994 онд тэд салсан бөгөөд энэ нь Холливудын хамгийн үнэтэй гэр бүл цуцлалтын нэг болсон юм.
Костнерийг тухайн үед "Waterworld" киноны зураг авалтын үеэр Хавайд нэгэн бүсгүйтэй харилцаанд орсон гэж мэдээлж байсан. Гэвч хардалтын бай болсон эмэгтэй, түүний нөхөр, мөн Костнер өөрөө энэ мэдээллийг эрс үгүйсгэж байв.
Түүний "Robin Hood: Prince of Thieves" киноны зураг авалтын үеэр ч гэсэн хардалт дагуулсан цуурхлууд гарч байсан бөгөөд энэ бүх яриа нь түүний хувийн амьдралд том дарамт болсон гэжээ.
Костнерийн талаархи цуурхлууд үргэлжилж буй ч тэрээр үргэлжлүүлэн өөрийн карьертаа төвлөрч, хувийн амьдралаа хамгаалахыг хичээсээр байна.










