




















Өмнөговь аймгийн ИТХ-ын ээлжит бус долдугаар хуралдаан 91.4 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. Хуралдаанаар дараах 13 асуудлыг хэлэлцэн батална:
1. Гурвансайхан нисэх буудлыг олон улсын 4D ангиллын стандартад нийцүүлэн өргөтгөж, ашиглалтыг сайжруулах зориулалтаар газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай
2. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх тухай
3. Газар зүйн нэрийн мэдээллийн санг Улсын Их Хурлаар батлуулахаар уламжлах тухай
4. Нутгийн үйлдвэрлэгч хөтөлбөр батлах тухай
5. Орон нутгийн төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай
6. Өмнөговь аймгийн телекамерын нэгдсэн сүлжээний төлөвлөлт, тавигдах шаардлага батлах тухай

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
7. Өмнөговь аймгийн “Дижитал өгөгдөл Дата төв” ОНӨААТҮГ-ын дүрэмд өөрчлөлт оруулах тухай
8. Өмнөговь аймгийн хог хаягдлын менежментийн 2026-2030 оны төлөвлөгөө батлах тухай
9. “Энэрэл хүний хөгжлийн төв” ОНӨААТҮГ байгуулах тухай
10. Орон нутгийн өмчийн тухай
11. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан аймгийн “Есөн гайхамшиг тодруулах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
12. Орон нутгийн өмчит “Өмнөговь Гурвансайхан орон сууцны корпораци” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
13. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай











