БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёлыг тус улсын авлигатай тэмцэх газраас 48 цагийн хугацаатай саатуулав.
БНСУ-ын авлигатай тэмцэх газар дээд шүүхийн захирамжийн дагуу Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг 2024 оны 1-р сарын 15-ны өдөр Батлан хамгаалахын салбарын тусламжтайгаар саатуулаад байна.
Ингэснээр БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл Сөүл хотын Гвачон дахь Авлигатай тэмцэх газарт улс төрийн өндөр албан тушаалтнуудын хамтаар цэргийн онц байдал зарласан хэрэг болон авлигын хэрэгт байцаалт өгөх юм.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёл цэргийн онц байдал зарласан хэргээр саатуулагдсан анхны ерөнхийлөгч болж байна.
Юн Сок Ёл ерөнхийлөгч өөрийг нь саатуулах шүүхийн захирамжийг "хууль бус, хүчингүй" хэмээн мэдэгдсэн бөгөөд "Энэ улсад хууль дээдлэх ёс үгүй болж буйд харамсаж байгаагаа илэрхийлсэн юм.
Өнгөрсөн сард түүнийг баривчлах захирамжийг шүүхээс гаргаж, энэ сарын 6-нд захирамжийг сунгасан байдаг.
Харин энэ захирамжийн дагуу Юн Сок Ёлыг 48 цаг саатуулах ёстой бөгөөд түүнийг үргэлжлүүлэн шалгаж мөрдлөг явуулахын тулд тус улсын Тагнуулын ерөнхий газраас баривчлах тушаал гаргах ёстой.










