Дэлхийн олон оронд залуучуудын хөдөлмөр эрхлэлт буурч, эдийн засгийн идэвхгүй байдал нь тулгамдсан асуудал болоод байна. Иймд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх төрийн бодлогоо шинэчилж, бодитой арга хэмжээнүүдийг авч эхлээд байгаа.
Манай улсын хувьд ч энэ асуудал мөн адил ажиглагдаж байгаа бөгөөд бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээгээ боловсронгуй болгох ажлыг эхлүүлсэн. Залуучуудын ажиллах хүчний оролцоо бага, ажилгүйдэл өндөр байгаа нь эдийн засгийн идэвхгүй байдал, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт, ур чадварын зөрүү зэрэг олон хүчин зүйлээс хамааралтай.
Азийн хөгжлийн банктай хамтран залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хэрэгжүүлж буй бодлогоо шинэчлэх зорилгоор;
•Залуучуудын хөдөлмөр эрхлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, сургуулиа төгсөөд ажлын байранд шилжих шилжилт, эдийн засгийн идэвхгүй байгаа шалтгааныг тодорхойлох

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
•Бодлогоор залуучуудыг хэрхэн дэмжих талаар судалгаа хийх
•Олон талын оролцоотой хэлэлцүүлэг, форум зохион байгуулах
•Судалгаа, үнэлгээний байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх
•Хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор олон улсын зөвлөх ажиллуулахаар төлөвлөөд байна.
Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй хэрэгжиж буй “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт” судалгааны ажлын хүрээнд төслийн багийнхан уулзлаа. Энэ үеэр судалгааны явц, эхний шатны үр дүн, цаашид анхаарах чиглэлийн ярилцан дараагийн алхмуудаа тодорхойллоо.
“Залуучуудын хөдөлмөр эрхлэлт” судалгаа нь Монгол Улсын залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, хөтөлбөрийг илүү үр дүнтэй, зорилтот бүлэгт чиглэсэн байдлаар шинэчлэх, суурь мэдээлэл цуглуулах, зөвлөмж боловсруулахад чухал ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам










