



















Өмнөговь аймгийн Засаг дарга харьяа агентлагуудын үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзах уулзалтыг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд Өмнөд бүсийн төв Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт очиж ажиллалаа.

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар нь иргэд аж ахуй нэгжийг гамшиг ослоос авран хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулан ажиллахаас гадна албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах чиглэлээр олон ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Тухайлбал ажилтан албан хаагчдыг орон сууцжуулах чиглэлээр Цогтцэций суманд 15 албан хаагч орон сууцанд хамрагдсан, Даланзадгад суманд албан хаагчдын орон сууц баригдаж байна. Мөн албан хаагчид хамтран 80мкв хувийн сууцыг барих ажлыг зохион байгуулж нийт 9 албан хаагчийн гэр бүл хамрагдаж хувийн сууцтай болжээ. Ингэснээр хүний нөөцийн тогтвортой ажиллаж амьдрах нөхцөлийг хангасан байна.
Ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулан албан хаагчид дасгал сургуулилалт хийх бялдаржуулах өрөө, амрах өрөө зэргийг тохижуулан ажиллах, хөгжих орчныг бий болгосон зэрэг олон ажлуудыг хэрэгжүүлж байгаа юм.

Гал унтраах, аврах, эрэн хайх ажиллагааны тоног төхөөрөмжүүдийг орон нутгаас болон улсын төсвөөр шийдвэрлүүлэн бэлэн байдлыг бүрэн хангаж ажиллаж байгаатай аймгийн Засаг дарга танилцан бусад байгууллагуудыг үлгэр жишээ авахуйц байгааг онцоллоо.
Эх сурвалж: Өмнөговь Аймгийн Засаг Даргын Газар










