



















Засгийн газрын маргаашийн хуралдаанаар Цагаан сарын амралтын хоногийг хуульд харшлахгүйгээр өөрчлөх асуудлыг хэлэлцэх товтой байна.
11-11 төвд 257 иргэнээс Цагаан сарын амралтын өдөрт зохицуулалт хийх гомдол иржээ. Энэ хүрээнд Засгийн газрын хуралдаанд Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Цагаан сарын амралтад өөрчлөлт оруулах саналаа танилцуулж, хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Тэгвэл Л.Энх-Амгалан сайд хоёр гуравдугаар сарын 5-ны Лхагва гарагт ажил эхлэх саналыг оруулжээ. Ингэхдээ Даваа, Мягмар гарагийн ажлын өдрийг нөхөж ажиллах хоёр хувилбар танилцуулна гэж эх сурвалж мэдээллээ.

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.

Хэлэлцүүлгээр хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээврийн салбарын тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангах болон тулгамдаж буй асуудлын талаар оролцогчид саналаа илэрхийлж, боломж, гарцыг ярилцлаа.

---
Нэг нь шинийн 2, 3 Бямба, Ням гарагт таарч буй тул Даваа, Мягмар гарагийн ажлын өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгож, Лхагва гарагаас ажил эхэлнэ. Харин Даваа, Мягмар гарагийн ажлын өдрийг тухайн 7 хоногийн Бямба, Ням гарагт нөхөж ажиллах саналыг гаргасан. Маргаашийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийднэ гэлээ.










