Засгийн газрын ээлжит хуралдаанаар хаврын морин уралдааныг зохион байгуулах эрхийг орон нутаг руу шилжүүлж, хүүхдийн эрхийг хамгаалахад үгүй гэж хэллээ. Ингэснээр аймгийн удирдлагууд тухайн жил хаврын морин уралдаан зохион байгуулах эсэхийг шийдэх юм.
Үндсэндээ Засгийн газар аймаг бүрт хүүхдийн эрх өөр өөр байна гэж харж, Улсын Дээд шүүхээс шийдвэр гарч Засагт даалгасны дагуу 2019 онд баталж байсан "Жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосугай." гэсэн тогтоолоо хүчингүй болголоо.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Тэгвэл Засгийн газрын гаргасан энэхүү шийдвэрийг цахим сүлжээнд иргэд ихэд шүүмжилж, хүүхдийн эрхийн эсрэг үйл явдал гэж дүгнэлээ. Улс төрийн мэдрэмжгүй шийдвэрийг гаргасан Засгийн газрын хуралдаанд эрх ашгийн зөрчилтэй буюу хурдан удмын адуутай ТАВАН сайд оролцжээ. Тухайлбал,
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
Хөрөнгө орлогодоо мэдүүлснээр хурдан удмын 5 адуутай.
Сангийн сайд Б.Жавхлан
Хөрөнгө орлогодоо мэдүүлснээр хурдан удмын 75 адуутай.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
Хөрөнгө орлогодоо мэдүүлснээр хурдан удмын 5 адуутай.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү
Хөрөнгө орлогодоо мэдүүлснээр хурдан удмын 146 адуутай.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан
Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хурдан удмын адуугүй гэж мэдүүлсэн ч 2024 онд Алдарт уяач цол хүртэж байжээ.










