



















Жастин, Хэйли Бибер хоёрын харилцаа асуудалтай байна уу? гэх зэргээр шүтэн бишрэгчид нь санаа зовниж эхэлжээ. Жастин Биберийн Кеке Палмерын “Instagram” хуудсан дээр үлдээсэн сэтгэгдэл шүтэн бишрэгчдийнх нь анхаарлыг татаж, Хэйли Бибертэй хийсэн гэрлэлт нь асуудалтай байгаа гэх ховыг улам дэвэргэв.
Жастин, Хэйли Бибер нарын гэрлэлтийн тухай цуу яриа
Жастин, Хэйли Бибер нар 2024 оны наймдугаар сард Жэк Блюз Бибер хэмээх хүүгээ өлгийдөн авсан ч, тэдний гэрлэлтэд ан цав үүссэн талаархи цуу яриа тасрахгүй байна. Ойрын эх сурвалжуудын хэлж буйгаар Жастин карьерийн хувьд хүнд хэцүү үеийг даван туулж байгаа бол Хэйли нөхрөө урамшуулж, бүхнийг хэвийн байлгах гэж ихээхэн хичээж байгаа гэсэн.
Тэр дундаа Хэйлигийн Валентины өдрөөр өөрийн “Instagram” хуудсандаа бичсэн сэтгэгдэл шүтэн бичрэгчдийнх нь дунд ихээхэн маргаан дагуулжээ. Тэрээр “Tom & Jerry” хүүхэлдэйн киноны муур Топсиг ууртай алхаж буй зурган дээр “Тэр чамд уурлаад байхад, тэр ‘Найз минь, хүрээд ир’ гэж хэлэх үед...” гэсэн бичиг тавьсан байна. Энэ нь зүгээр наргиа байсан ч олон шүтэн бишрэгчид тэдний харилцаанд асуудал гарсан гэж үзэж байгаа юм.
Жастин Биберийн Кеке Палмерын постон доор бичсэн сэтгэгдэл
Валентины өдрөөс өмнө Жастин Бибер жүжигчин Кеке Палмерын “Instagram” дээр сэтгэгдэл бичсэн нь олон хүний гайхшралыг төрүүлэв. Палмер NBA-гийн тоглолт үзсэн талаараа бичиж, Бостон Селтиксийн Жэйсон Тэйтумыг онцлон магтсан байжээ. Жастин уг магтаалын доор сэтгэгдэл бичиж, зүрхтэй нүдтэй эможи хавсаргасан байна.
Үүнийг харсан шүтэн бишрэгчид:
“Жастин??? Чи энд юу хийж байна?”
“Валентины өдрөөс өмнө үүнийг бичээд, эхнэрийнхээ зургийг нийтэлнэ гэдэг арай л байна.”
“Яагаад эхнэрээ үл хүндэтгэж, өөр сайхан бүсгүйн “Инста” дээр сэтгэгдэл үлдээж байгаа юм бэ?” гэх мэтээр бичжээ.
Жастин Биберийн Валентины өдөр эхнэртэйгээ хамт нийтэлсэн зураг
Эдгээр таамаглалуудыг үл харгалзан Жастин Бибер Валентины өдрөөр Хэйли Бибертэйгээ хамт авахуулсан зургаа нийтэлсэн юм. “Bieber-үүдээс Валентины баярын мэнд хүргэе!” хэмээн тайлбар бичсэн хэдий ч шүтэн бишрэгчдийн эргэлзээг арилгаж чадсангүй.
“Уучлаарай, гэхдээ энэ арай л албадлагатай харагдаж байна.”
“Тэр яагаад ийм сонин харагдаад байна вэ? Яг л зүгээр биш юм шиг.” гэжээ.
Маргааш нь Жастин хоёр зураг нэмж оруулсан. Тэр зургууд дээр түүний царайны зөвхөн хагас нь гарсан ба утсаараа селфи авч, Хэйли нь түүний мөрний цаанаас бага зэрэг цухуйж харагдана. Жастин энэ зургаа уруулын эможигоор тайлбарлажээ.
Гэхдээ зарим шүтэн бишрэгчид нь:
“Энэ зураг Жастины аккаунтаас биш, Хэйлигийнхээс постлогдсон байж магадгүй” гэж таамаглажээ.
Биений хэлэмжийн мэргэжилтэн хосуудыг шинжилжээ
Биеийн хэлэмж судлаач Патти Вүүд 2025 оны хоёрдугаар сард Жастин, Хэйли нар нийтийн өмнө гарч ирэх үеийнх нь хөдөлгөөн, хувцаслалтын талаар ‘The U.S. Sun”-д өгсөн ярилцлагадаа дүгнэлтээ ярьжээ. Жастин унтлагын хувцас шиг харагдах томдсон хувцас өмссөн байхад, Хэйли түүнээс жаахан хол алхаж байсан гэнэ. “Гудамжинд унтлагын хувцастай явах нь ‘Би орондоо хэвтмээр байна, аюулгүй байхыг хүсч байна’ гэсэн дохио өгдөг” гэж Вүүд тайлбарлав. “Биеийн хэл нь ‘Би бага насандаа буцмаар байна’ гэсэн санааг илэрхийлж байна.” Харин Хэйлигийн байдал түүнийг Жастинаас “маш хол” байгааг харуулжээ. “Тэр Жастины хажууд байхыг хүсэхгүй байгаа бололтой” гэж Вүүд дүгнэсэн байна.











