Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд “Жендэрийн мэдрэмжтэй мэдээлэх нь” сэдэвт сургалтыг өнөөдөр (2025.12.06) зохион байгууллаа.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус сургалтад хэвлэл мэдээллийн 20 байгууллагын сэтгүүлч, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллага, агентлагийн хэвлэл мэдээлэл хариуцсан алба хаагчид хамрагдаж байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
“Жендэрийн мэдрэмжтэй мэдээлэх нь” сургалтын гол зорилго нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын хүний эрх, эрх чөлөө, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, хэвлэл мэдээллийн үйл ажиллагаандаа энэ талын мэдрэмжтэй хандах ур чадвар эзэмшүүлэх юм.
Энэ удаагийн сургалтын сургагч багшаар Жендэрийн зөвлөх, “Хүн тулгуурт хөгжил” ТББ-ын тэргүүн Б.Оюун, Хүний эрхийн шинжээч Б.Хишигсайхан нар ажиллаж байна.










