



















Женнифер Лопес, Бен Аффлек нарын олон арван жилийн турш үргэлжилсэн салж нийлсэн харилцаа болон хоёр жилийн гэрлэлт нь үргэлж хэвлэлийн анхаарлын төвд байсаар ирсэн. Тэдний хайр дурлалын эрин үеүүдийн нэг нь 2024 онд Женнифер Лопесийн гаргасан "This is Me…Now" цомог болон түүнийг дагалдсан "This Is Me…Now: A Love Story" хэмээх хөгжимт киноны үед тохиосон юм.
Энэхүү цомог, хөгжимт киноны нэг жилийн ойгоор 55 настай дуучин маань өөрийн сошиал хуудсандаа арын тайзны зураг, бичлэг гэх мэт зарим зүйлсийг хуваалцжээ. Уг бүтээл нь түүний өнгөрсөн 20 жилийн амьдралыг сюрреалист (зүүд, далд ухамсар, төсөөллийг хослуулсан) өнгө аястайгаар харуулсан бөгөөд Бен Аффлектэй гэрлэх үйл явдлаар төгсдөг.
Женнифер постдоо "I'm still…TIMN" гэж бичсэн нь шүтэн бишрэгчдээсээ олон эерэг сэтгэгдэл хүлээн авчээ. Мөн "The Greatest Love Story Never Told" нэртэй баримтат кино нь гарсан бөгөөд энэ нь хөгжмимт кино хэрхэн бүтсэн талаар өгүүлдэг байна.
"This is Me…Now" нь 2002 онд гарсан "This is Me…Then" цомгийн үргэлжлэл бөгөөд уг цомог нь Бенниферийн (Бен + Женнифер) анхны хайрын оргил үед бүтээгдэж, "Jenny from the Block", "All I Have" зэрэг хит дуунуудыг агуулсан байдаг. Женнифер энэ төслийг бүхэлд нь санхүүжүүлэхийн тулд 20 сая ам.доллар зарцуулсан бөгөөд хөгжмит кинонд Жейн Фонда, Нил деГрасс Тайсон, Женнифер Льюис, София Вергара, Пост Мэлоун, Тревор Ноа болон өөрөө, мөн Бен Аффлек хүртэл оролцсон байна. Уг кино нь "Rotten Tomatoes" дээр 75%-ийн үнэлгээ авч, продакшн болон бүтээлч шийдлээрээ магтаал хүртсэн ч зарим үзэгчид үүнийг зөвхөн цомгийн сурталчилгаа хэмээн шүүмжилжээ.










