



















Жүжигчин Брюс Уиллис Талархлын баяраа том охидтойгоо тэмдэглэжээ. Талархлын баяраар Брюс Уиллис Деми Мур нарын охид Таллула Уиллис, Скаут Уиллис нар аавтайгаа хамт байгаа зургаа олон нийтийн сүлжээнд (Instagram) хуваалцсан байна. Уг зурган дээр жүжигчин Брюс Уиллис гартаа “хамгийн сайн аав” гэх бичиг барьсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ.
Таллула Уиллис зургийнхаа тайлбар хэсэгт "Баярлалаа" хэмээн бичсэн байна.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Жүжигчин Брюс Уиллис 2022 онд “Афази” тархины өвчнөөр оношлогдож хэл ярианы бэрхшээлтэй болсон тул урлагын карьераа орхиж байгааг ар гэрийнхэн нь мэдээлсэн юм. Мөн өнгөрсөн онд “Frontotemporal dementia” өвчнөөр оношлогдож ой санамжаа алдаж, ярьж, хэлж, ойлгох чадваргүй болсон юм.
Өдгөө 69 настай жүжигчин Брюс Уиллис Деми Мур нар 2000 онд салсан ч ойр дотно найрсаг харилцаатай хэвээр байж эцэг эхийн үүргээ гүйцэтгэсээр иржээ. Тэд Румер, Скаут, Таллула гэх 3 охинтой.
Брюс Уиллис одоогоос 16 жилийн өмнө Эмма Хэмингтэй гэрлэсэн бөгөөд Мэйбел Уиллис, Эвелин Уиллим гэх хоёр охинтой. Брюс Уиллисын эхнэр Эмма Хэминг “Frontotemporal dementia” өвчинтэй хэрхэн тэмцэж буй талаараа ном бичиж байна.










