



















Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Төрийн захиргааны төв байгууллагууд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд тэгш оролцох боломжийг бүрдүүлэх асуудлыг тусгаж, хэрэгжүүлнэ.” гэж заасны дагуу тус яамнаас хууль зүй, дотоод хэргийн салбарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангахтай холбоотой стратегийн төслийг боловсруулж байна.

✅Дээрх ажил, арга хэмжээний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нөхцөл байдлын судалгааны дүнг танилцуулах, бодлогын төслийг хэлэлцэж сайжруулах, мөн холбогдох ажилтнуудын чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор “Хууль зүй, дотоод хэргийн салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нөхцөл байдал, бодлого”-ын төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
✅Тус хэлэлцүүлэгт яамны харьяа агентлаг, байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах асуудал хариуцсан нэгжийн дарга, албан хаагчид, мөн яамны дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл”-ийн бүрэлдэхүүн, төрийн бус байгууллагуудын төлөөлөл болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын удирдах албан тушаалтнууд оролцлоо.
✅Хэлэлцүүлгийн эхний үе шат “Судалгааны дүн, бодлогын төслийн хэлэлцүүлэг” агуулгын хүрээнд өрнөсөн бол хоёр дахь хэсэг “Чадавхыг бэхжүүлэх сургалт”-аар үргэлжилж, оролцогчдын санал, хүсэлтийг сонслоо. Энэхүү стратегийн төслийг боловсруулж, батлуулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд (албан хаагч, үйлчлүүлэгч, үйлчилгээ авагч зэрэг бүх түвшинд) шударга, хүртээмжтэй, тэгш боломж бүхий орчинд оролцох нөхцөлийг бүрдүүлэх бодлого, үйл ажиллагааг чиглүүлэх үндэс суурь болох юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв, Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс
Хил Хамгаалах Ерөнхий Газар, Дотоод хэргийн их сургууль I University of Internal Affairs, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг, Хууль зүйн үндэсний хүрээлэн /The National Legal Institute/, Хууль зүйн туслалцааны төв, Архивын ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар / Immigration Agency Of Mongolia,









