Дэлхийн банкнаас 47 сая ам.долларын зээл авч, эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлнэ
Зээл нь 1.44 хувийн нэмэгдэлттэй хувьсах хүүтэй, эхний таван жил үндсэн төлбөрөөсөө чөлөөлөгдөж, 25 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй.
Энэ зээлээр Багануур-Чойр чиглэлийн 188 км, 220 кВт-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах шугам барих, дэд станцыг өргөтгөх ажлыг санхүүжүүлнэ.
Багануур-Чойр чиглэлийн 188 км, 220 кВт-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах шугам барих, дэд станцыг өргөтгөх ажилд Дэлхийн банкнаас 47 сая ам.долларын зээл авахаар болов.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
"Эрчим хүч-3" буюу Багануур- Чойр чиглэлийн цахилгааны агаарын шугам татах, дэд станцыг өргөтгөх төслийн хүрээнд Засгийн газар зээлийн хэлэлцээрийн гэрээг 2024.10.16-ны өдөр байгуулсан.
Уг зээлийн хөрөнгийг "Өрийн удирдлагын тухай хууль"-д заасны дагуу эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д дамжуулан зээлдүүлэхээр төлөвлөсөн байна. Зээлийн хөрөнгө шилжиж орж ирэнгүүт бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.










