



















Голландын газрын тос олборлогч “Royal Dutch Petroleum” компанийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал асан Хенри Детердингийн зөвлөгөөг долоо хоногийн ажил хэрэгч зөвлөгөө булангаараа хүргэж байна. Тэрээр “Royal Dutch” компанийн ерөнхий захирал Жан-Баттист Августа Кесселерааг нас барсны дараа компанийг тэргүүлж эхэлсэн юм. Хенри Детердинг тухайн үедээ дэлхийд тэргүүлэгч Жон Рокфеллерын “Standard Oil” компанийн дараа орох “Royal Dutch Petroleum” компанийг үүсгэн байгуулсан түүхтэй. Ингээд түүний юу гэж зөвлөснийг таалан уншина уу.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Хенри Детердинг “Амжилтанд хүрэхийг хүсэж байгаа хүн болгон маш энгийн нэг зүйлийг мэдэж байх хэрэгтэй. Тэр нь юу гэвэл энгийн байдал. Таны ажил хэрэг хэр зэрэг энгийн байна тэр хэмжээгээр амжилт олно гэсэн үг. Амжилтын үндэс нь энгийн байдалд нуугдаж байдаг. Жишээ нь та өөрт ногдсон ажлаа дааж давшгүй хүнд ажил гээд халшраад байвал хэзээ ч амжилтанд хүрэхгүй. Түүний оронд энэ ажлыг яаж маш амархнаар хийх вэ гэж бодож сурах хэрэгтэй. Ингэж бодож чадаж байвал та өөрт ногдсон ажлаа энгийн байдлаас нь харж чаддаг болно. Агуу зүйл энгийнээс эхэлдэг гэж үг байдаг даа түүнтэй адил юм. Ямар ч ажлын эвийг олж яавал амархан хийж дуусгах вэ гэдэг бодолтой байсан цагт та хэзээд ажлынхаа ард гарч тэр хэмжээгээр таны карьер өсөх болно. Учир та ямар ч ажлыг маш сайн гүйцэтгэдэг учраас хүмүүс таныг хүндэлж, итгэх болно үүнээс илүү аз жаргал гэж юу байх вэ? Алдар нэртэй болсон хойно хөрөнгө мөнгө тань руу инээсээр ирэх болно” гэж зөвлөжээ.
Mr.Unuku




.jpg&w=3840&q=75)





