Балбын уулчин хүү дэлхийн хамгийн өндөр 14 оргилд гарсан “хамгийн залуу уулчин” бол дэлхийн дээд амжилтыг эвджээ. Өдгөө 18 настай Нима Ринжи 16 настайгаасаа шерпа (хөтөч) хийж өндөр ууланд авирч эхэлжээ. Нима Ринжи хүү Балбын 8027 м-ийн өндөрт орших Шишабангма ууланд лхагва гарагт оргилд нь хүрснээр 8000 м-ээс дээш өндөртэй бүх оргилыг эзэлсэн 10 уулчны нэг боллоо. Нима Ринжи 740 хоногийн дотор далайн түвшнээс дээш 8000 гаруй метрт орших бүх оргилуудыг эзэлжээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Тэрээр 2022 оны 9-р сарын 30-нд буюу 10-р анги төгсөх шалгалтаа өгсний дараахан дэлхийн найм дахь өндөр уул болох Балбын Манаслугийн оргилд хүрчээ. Мөн түүний хувьд Кашмирын Нанга Парбат ууланд гарсан “хамгийн залуу уулчин”, Эверест болон ойролцоо орших Лхоцэ оргилд 10 цагийн дотор авирсан “хамгийн залуу уулчин” болжээ.
Нима Ринжигийн хувьд Шерпа гэх хүмүүс зөвхөн гадаадын уулчдад тусламж үзүүлдэг хөтөч гэх хэвшмэл ойлголтыг халах зорилготой гэж ярьсан байна. Мөн түүний одоо гаргаж байгаа амжилтууд дөнгөж эхлэл бөгөөд шерпа нартаа зориулж буй “гүн хүндэтгэл” гэжээ. "Ууланд авирах нь энгийн хөдөлмөрөөс ч илүү тэсвэр тэвчээр хүч чадал, зориг ухаан хүсэл тэмүүлэл”. Бид зүгээр л нэг энгийн хөтөч биш гэдгийг харуулахыг зорилоо гэж Нима Ринжи онцолжээ.










