
📊2025 оны эхний 9 сард Монгол улс экспортод 10.7 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.1 тэрбум ам.доллароор буюу 9.1 хувиар буурсан байна.

📉Эрдэс бүтээгдэхүүний экспортод голлох байр эзэлж буй чулуун нүүрс экспорт 58.4 сая тонн болж 1.3 хувь, боловсруулаагүй нефтийн экспорт 2.68 сая баррельд болж 13.6 хувиар өмнөх оны мөн үеэс тус тус буурчээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
📈Харин зэсийн баяжмалын экспорт 1.65 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 38.8 хувиар, төмрийн хүдэр 6.5 сая тоннд хүрч 18.7 хувиар өмнөх оны мөн үеэс тус тус өссөн байна.
📊Монгол улс дэлхийн 80 оронд бараа экспортолсноос БНХАУ-д 91.2 хувь, Швейцар-т 5.7 хувь, АНУ-д 0.9 хувь, ОХУ-д 0.4 хувь тус тус ногдож нийт экспортын 98.2 хувийг дээрх орнууд эзэлж байна.
Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар










