



















Нийгмийн даатгалын байгууллага 2025 ондоо багтаан 330 суманд нийгмийн даатгалын цахим системийг нэвтрүүлж, нийгмийн даатгалын үйлчилгээг иргэд, даатгуулагч, харилцагчдад түргэн шуурхай, ил тод, нээлттэй үзүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд албан хаагчдыг нийгмийн даатгалын мэдээллийн “Sicos” системийн талаар нэгдсэн ойлголттой болгох, дадлага хийх, системийн дата мэдээллийг ашиглах, процессын шинжтэй ажлуудыг хөнгөвчлөх зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий газар болон 21 аймаг, 9 дүүргийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтад /2025.04.28,29/ хоёр өдөр хамрууллаа.
Сургалтын эхний өдөр албан хаагчдад нийгмийн даатгалын хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа асуудал, нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг бууруулах арга хэмжээ, хамралтыг нэмэгдүүлэх чиглэлээр, хоёр дахь өдөр нийгмийн даатгалын мэдээллийн “Sicos” системийн талаар мэдээллийг өгч, тус программ дээр санхүүгийн тайлан болон бусад мэдээллийг хэрхэн оруулж, дата мэдээллээ нэгтгэх талаар цогц ойлголт өглөө.

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.

Хэлэлцүүлгээр хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээврийн салбарын тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангах болон тулгамдаж буй асуудлын талаар оролцогчид саналаа илэрхийлж, боломж, гарцыг ярилцлаа.

---
Энэ удаагийн сургалтад 90 албан хаагч танхимаар, 200 орчим албан хаагч онлайнаар хамрагдлаа. Танхимаар суралцсан албан хаагчид нийгмийн даатгалын мэдээллийн “Sicos” системийн сургагч багшаар бэлтгэгдэж, сургагч багшийн гэрчилгээгээ авлаа. Мэдээллийн эрин зуунд даатгуулагчид, ажил олгогчид, харилцагчид нийгмийн даатгалын үйлчилгээг цахимаар түргэн шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд “Sicos” системийг Монгол улсын өнцөг булан бүрд нэвтрүүлэх шаардлага үүсэж байгаа учир сургалтаас авсан мэдлэгээ цааш түгээж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга онцоллоо. Сумдад “Sicos” системийг нэвтрүүлснээр ажилтнуудын ажлын ачаалал буурч, иргэд, даатгуулагчид, ажил олгогчид, харилцагчдад цаг алдалгүй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх юм.










