



















Ханхүү асан Сассексийн гүн Харри (Их Британийн ханхүү Харри болон түүний гэргий Меган Маркл нар хааны гэр бүлийн гишүүний үүргээс татгалзаж, санхүүгийн хувьд бие даасан амьдрал сонгосноо зарласан. Үүний дараа тэдэнд "Сассексийн гүн" болон "гүнгийн авхай" хэргэмүүд хадгалагдсан ч, хааны гэр бүлийн албан ёсны үйл ажиллагаанд оролцохгүй болсон) бага насныхаа талаар илэн далангүй ярьж, аавынхаа түүнийг болон ах Ханхүү Уильямыг өсгөсөн "алдааг" давтахыг хүсэхгүй байгаагаа олонтоо илэрхийлж байсан нь нууц биш.
Саяхан, тэрээр хүү Арчитайгаа далайд серфинг хийж, ноходтойгоо тоглож буй зураг олон нийтэд ил болсон. Эдгээр зургууд нь Харри хүүхдүүдтэйгээ ямар дотно холбоотой болохыг харуулсан бөгөөд энэ нь Хаан аав Чарльзын хөвгүүдтэйгээ харилцаж байсан харилцаанаас тэс өөр дүр зураг байв.
Эх сурвалжийн мэдээлснээр, Харри өөрийн хүүхдүүдтэй Хаан аав Чарльзтайгаа харилцаж байсан харилцаанаас тэс өөр холбоо тогтоохыг маш их хүсэж байгаа гэнэ.
Хааны ордны эх сурвалжийн онцолсноор "Ханхүү асан Харри хүү Арчитайгаа тогтоосон холбоо үнэхээр гайхалтай. Өөрийнх нь талаар олон янзын шүүмжлэл их ирдэг ч Харри үргэлж үнэнч, халамжтай аав байсаар ирсэн" гэж онцолжээ
"Арчи аавтайгаа яг адилхан бөгөөд усанд сэлж, дугуй унаж, эсвэл зүгээр л усан санд тоглох гэх мэт 'Аав-хүүгийн' адал явдалд хамт явах дуртай" гэж нэмж онцолсон.
Харри, Арчи нар ээж Меган Маркл, (Түүний шинэ брэндийн талаарх мэдээллийг ЭНД дарж уншина уу!) бяцхан дүү Лилибет (3 настай)-тайгаа хангалттай их цагийг өнгөрүүлдэг ч сүүлийн үед "Зөвхөн хөвгүүдийн" аялал хийж ханхүү асан Харри хүүтэйгээ онцгой цагийг өнгөрөөх нь ямар чухал болохыг харуулж байна.
Нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж "Энэ жил Харри хүүтэйгээ картинг унаж, цөлд бартаат замын аялал хийхийг хүсэж байгаа” гэжээ. Харри Калифорни руу нүүсэн нь хаан аавтайгаа харилцаа нь муудахад нөлөөлсөн ч тэрээр Арчигийн эцэг болох нь өөрийнх нь удаан хугацааны мөрөөдөл байсан тухай ярьж байсан юм.
2022 онд өгсөн нэгэн ярилцлагадаа тэрээр: "Би үргэлж аав болохыг хүсдэг байсан" гэж хэлж байжээ.










