




















Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.
НИТХ-ын дарга А.Баяр насанд хүрээгүй иргэн суррон унаж авто замын хөдөлгөөнд оролцохыг бүрэн таслан зогсоох, хориглох, мөн уг тээврийн хэрэгслийг мотоциклийн ангилалд хамруулж, стандарт, шаардлагыг мөрдүүлэхийг үүрэг болголоо.

Тэрбээр “Хүүхдүүд бие хүн болж төлөвшөөгүй, замын хөдөлгөөний эрсдэлийг бүрэн ойлгох чадвар сул. Гэтэл эцэг эхчүүд хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулах "зэвсэг" авч өгч буйгаа ухамсарлахгүй байна” гэлээ.
Албаныхны мэдээлснээр сүүлийн 2-3 жилд цахилгаан дугуй, скүүтэр, сурроны хэрэглээ огцом нэмэгдсэнтэй холбоотой зам тээврийн осол, гэмтлийн тоо өссөн. Тухайлбал, 2024 онд энэ төрлийн тээврийн хэрэгсэлд хамаарах ослын 300 гаруй тохиолдол бүртгэгджээ. Үүний 40 гаруй хувь нь хамгаалалтын хэрэгсэлгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүй өсвөр насныхан байжээ.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээллээр дулааны улиралд, ялангуяа 5-9 дүгээр сард цахилгаан тээврийн хэрэгсэлтэй холбоотой осол, бэртлийн дуудлага эрс нэмэгддэг бөгөөд толгой, гар, хөлний хүнд гэмтэл зонхилдог байна. Тиймээс НИТХ-ын дарга А.Баяр дараах шаардлагыг мөрдүүлэхийг үүрэг болголоо. Үүнд,
● 18 нас хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглох
● 18 нас хүрсэн иргэн суррон унах бол А ангиллын жолооны үнэмлэхтэй байх
● Улсын бүртгэл, дугаар, тэмдэглэгээтэй байх
● Хамгаалалтын каск, бээлий заавал өмсөх
● Баруун, зүүн гарын дохио, хоёр талын тольтой байх
Энэхүү зохицуулалт хэрэгжсэнээр хүүхэд, өсвөр үеийнхнийг зам тээврийн ослоос сэргийлэх ач холбогдолтойг албаныхан онцоллоо.










