АНЭУ-ын Абу Дабигийн баялгийн сан (ADQ), хөрөнгө оруулалтын “Orion Resource Partners” компанитай хамтран уул уурхай, ашигт малтмалын төслүүдэд хөрөнгө оруулах хамтарсан компани байгууллаа. Ингэснээр хамтарсан хөрөнгө оруулагчид хөгжиж буй орнуудын уул уурхайн төслүүдийг санхүүжүүлэхээр зорьж байна. Тодруулбал, эхний ээлжинд Африк, Ази, Латин Америкийн улс орнуудад хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд байгалийн баялгийн нөөц ихтэй дээрх зах зээлдүүдэд ирэх дөрвөн жилийн хугацаанд 1.2 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ гэв.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Хөрөнгө оруулагчид уул уурхайн салбарт “олборлолт”, “хайгуул”, “үйлдвэрлэл” гээд олон чиглэлд хөрөнгө оруулна. 2018 онд байгуулагдсан Абу Дабигийн баялгийн сан (ADQ) нь эрчим хүч, эрүүл мэнд агаарын тээвэр, логистикийн салбарт дотооддоо хөрөнгө оруулж байв.
Тус сан нь өнгөрсөн оны 6-р сарын байдлаар 225 тэрбум долларын хөрөнгөтэй байна. Газрын тосоор баялаг АНЭУ нь дан ганц газрын тосны экспортын орлогоос хамааралтай байдлаа бууруулахад чиглэсэн бодлого баримтлаж байгаа юм. Энэ бодлого нь хөрөнгө оруулалт руу чиглэж ирээдүйн цэвэр эрчим хүч, түүний түүхий эдийн эх үүсвэрээс шууд ашиг хүртэх юм.










