Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо нь нийт 23 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд гуравдугаар хуралдаанд 13 хүн оролцож 64 хувийн ирцтэйгээр хуралдлаа.
Өнгөрсөн хаврын чуулганы хугацаанд гарсан УИХ-ын тогтоолын дагуу агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Монгол улсын ерөнхий сайд даргалж байгаа юм. Харин тус хорооны дэд даргаар БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар ажиллаж байна.


🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Өнөөдрийн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдаанаар нийслэлд хэрэглээнд шинээр нэвтрүүлэхээр бэлтгэж байгаа хагас кокс буюу хөх нүүрсний тонн тутмын үнийг 200 мянган төгрөгөөр тогтоох асуудлыг хэлэлцлээ.
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд дарга, БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар хуралдаанд санал оруулж үнийг дахин судлаж дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг үүрэг болгосноор хуралдаан өндөрлөлөө.
Эх сурвалж: Байгаль Орчин Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам










