БНСУ-ын агаарын тээврийн "Air Busan" компанийн "Airbus" онгоц Гимхэ олон улсын гисэх буудлаас Хонконг руу нисэхээр бэлтгэж байх үедээ шатсан хэрэг гарсан.
Тэгвэл 162 хүн зорчигчтой хөөрөх гэж байсан онгоц сүүл хэсгээсээ эхлэн шатсан бөгөөд 3 хүн түлэгдэж эмнэлэгийн тусламж авчээ. Одоогоор галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Харин даваа гарагт БНСУ-ын эрхбаригчид 182 хүний амийг авч одсон Чежү Эйр компанийн онгоцны ослын тухай урьдчилсан тайланг НҮБ-ын нисэхийн агентлаг болон АНУ, Франц,Тайландад хүргүүлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Тус улсын түүхэнд хамгийн олон хүний аминд хүрсэн уг ослын шалтгааныг эцэслэн тогтоох ажиллагаа үргэлжилсээр байна. Даваа гарагт хүргүүлсэн урьдчилсан тайланд онгоцны "локализатор" буух удирдамжийн бүтцэд дүн шинжилгээ хийснийг танилцуулжээ.
НҮБ-ын Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO) нь аливаа ослын урьдчилсан дүгнэлтийг осол болсноос хойш 30 хоногийн дотор, эцсийн тайланг 12 сарын дотор гаргаж, олон нийтэд мэдээлэхийг шаарддаг байна.










