“American Airlines” компанийн зорчигч тээврийн онгоц цэргийн нисдэг тэрэгтэй агаарт мөргөлдөж Потомак голд осолджээ. Зорчигч тээврийн онгоцонд багийн 4 гишүүнээс гадна 60 зорчигч явсан бөгөөд цэргийн нисдэг тэрэгт АНУ-ын армийн гурван алба хаагч байжээ.
Одоогоор ослын газарт онцгой байдлын 300 орчим алба хаагч аврах ажиллагаа явуулж, зорчигчдын цогцсыг гаргаж авч байна. Аврагчдын хувьд цаг агаар хүйтэн, салхитай нөхцөлд эрэн хайх ажиллагааг явуулж байна.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Зорчигч тээврийн онгоц нисдэг тэрэгтэй мөргөлдсөн осол орон нутгийн цагаар 21:00 цагийн орчимд гарсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ослын талаар мэдээлэл авсан бөгөөд аврах ажиллагааг шуурхай явуулахыг даалгаад байна. Урьдчилсан мэдээллээр 18 хүний цогцос олдоод байна гэжээ.











