"Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд тавих тусгай шаардлага”, “Тээврийн хэрэгсэлд хийгдэх халдваргүйжүүлэлтийн журам”-ын төслийг хэлэлцэх сонсголыг өнөөдөр ГЕГ-ын 9 давхрын хурлын танхимд зохион байгууллаа.


Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Тус сонсголд “Нийтийн сонсголын тухай хууль”-н дагуу төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээд, мэргэжлийн шинжээч, амьтан ургамал тэдгээрийн гаралтай түүхийн эд бүтээгдэхүүнийг импортлогч, экспортлогч, тээвэрлэгч, төрийн бус байгууллагууд зэрэг 41 иргэн аж ахуй нэгжийн төлөөлөл оролцсон бөгөөд Эрүүл мэндийн яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Мал эмнэлгийн ерөнхий газраас санал авч, саналыг журмын төсөлд тусгаж ажиллахаар шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар












