



















Дэлхий нийтийн анхаарал өнөөдөр нэг зүгт чиглэж байна. Энэ бол АНУ-ын 2024 оны ерөнхийлөгчийн ээлжит сонгууль. Дэлхийн эдийн засаг, улс төрд хамгийн чухал нөлөө үзүүлэх АНУ-ын сонгуулийн санал хураалтын тооллого дуусах дөхөж байна. Урьдчилсан дүнгээс харвал Ерөнхийлөгчийг сонгох сонгогчийн коллегийн гишүүдийн саналаар Дональд Трамп ялалт байгуулах магадлал өндөр байна. Тэр дундаа саналын жин их дардаг долоон мужийн дийлэнхэд нь ялалт байгуулж байна. Олны анхаарлын төвд байгаа энэ долоон мужийн санал асуулгын дүн АНУ-ын Ерөнхийлөгийн сонгуульд чухал нөлөөлтэй. Эдгээр мужууд нь АНУ-ын Жоржиа, Хойд Каролина Аризона, Мичиган, Невада, Пенсильвани, Висконсин мужууд юм.
Сонгуулийн өмнөх прогноз, рейтингийн санал асуулгаар Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрисын рейтинг Бүгд найрамдах намаас нэр дэвшиж буй Дональд Трамп нарын рейтинг бараг ойролцоо байв. Зөрүү гэвэл Камала Харрис бага зөрүүгээр рейтинг нь арай өндөр байлаа.
Гэтэл сонгуулийн дүн, рейтинг судалгаа амьдрал дээр өөр байгааг сүүлийн хоёр ч сонгууль нотлов. Өнгөрсөн 2020 оны сонгуулиар Дональд Трампын рейтинг Жо Байденаас бага зөрүүгээр илүү байв.
Ингээд дэлхийн эдийн засаг улс төрийн нөлөөг тодорхойлдог. Энэ удаад сонгуулийн компанит ажилд Дональд Трампыг бизнес санхүүгийн салбарын төлөөлөгчид дэмжин ажилласан. Тиймээс санхүүгийн салбарын бодлогод тодорхой өөрчлөлтүүд гарна гэж шинжээчид үзэж байна. Д.Трампын засаг захиргаа Украинд үзүүлэх АНУ-ын тусламжийг бууруулах, НАТО-д АНУ үүрэг гүйцэтгэхээ болих, эсвэл Конгрессын гишүүд үзэл санаагаараа хуваагдах, Унгар, Словак зэрэг орнуудын Оросыг дэмжигч ерөнхийлөгч нар НАТО-д хагарал үүсгэх, гэх мэтээр илэрч болно. Учир нь одоо Өрнөдийн эв нэгдэл хэврэг, улс орнууд Украины зорилгын талаар нэгдсэн зорилгогүй байгаа гэж хэлж болно. Харин энэ хагарлыг В.Путин овжин ашиглах магадлалтай. Шинжээчдийн хувьд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Орос-Украины дайн нөлөөлсөн гэж үзэж байна. Учир нь АНУ-ын Украинд үзүүлэх дэмжлэг төсөв, ажилгүйдэл, эдийн засгийн өсөлтийн хажуугаар АНУ-ын төсөвт хүндрэл учруулж байсан гэжээ. Мөн хүн төрөлхтөн дайнаас залхаж эхэлж байна гэв. АНУ-ын Бүгд найрамдах нам Ерөнхийлөгчөөс гадна сенатад суудал нэмж баталгаажуулж байна.









