




















Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Хелен хар салхинаас үүдэлтэй гамшгийн үр дагавар дуусгаагүй байхад АНУ-ын Флорида мужийн хотуудыг Милтон хар салхи дайрах гэж байна. 5-р ангилалд багтсан Милтон хар салхи Мексикийн Юкатаны хойгийг дайрч, их хэмжээний гамшиг учруулсан бөгөөд одоо Флоридаг чиглэн ирж байна. Флорида мужийг чиглэж буй Милтон хар салхи 160-230 км хурдтай гэж тэмдэглэжээ. Мөн Милтон 36 цаг үргэлжлэх тооцоо байна. CNN-ийн мэдээлснээр Хелен хар салхины улмаас амиа алдагсдын тоо АНУ-ын зургаан мужийн хэмжээнд 236 болж нэмэгджээ. Хелен бол 2005 онд 1833 хүний амийг авч одсон Катрина хар салхины бичигдэх гамшиг юм. Мөн сүүлийн 50 жилийн хугацаанд АНУ-ыг дайрсан хоёр дахь том хар салхи гэж тэмдэглэгджээ. Сүүлийн жилүүдэд АНУ бол дэлхийн хэмжээнд тохиох хар салхи, үер, хэт халалт, гал түймрийн давтамж эрс өссөж, хугацаа ойртож байгаа нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гэж судлаачид үзэж байна.










