



















АНУ-ын Род-Айленд мужийн Провиденс хотод байдаг Брауны их сургуульд гарсан буудлагын улмаас хоёр оюутан амиа алдаж, есөн хүн шархадсан байна. Уг хэрэгт холбогдуулан нэг этгээдийг ням гарагт саатуулсан талаар орон нутгийн эрх баригчид мэдээллээ.

Цагдаагийн байгууллагын мэдээлж буйгаар 20 гаруй настай эрэгтэйг “сэжигтэн”-нд тооцож Род-Айленд мужийн Ковентри хотын нэгэн зочид буудлаас баривчилсан байна. Одоогоор өөр хэн нэг сэжигтнийг эрэн хайх ажиллагаа явуулаагүй бөгөөд уг этгээдийг албан ёсоор яллагдагчаар татахаар бэлтгэж байгаа аж.
Хэрэг улирлын төгсгөлийн шалгалт үргэлжилж байх үеэр буюу Брауны их сургуулийн Инженер, физикийн факультетийн Барюс & Холли барилгад гарсан байна. Шалгалт авч байсан тул барилгын гаднах хаалгууд онгорхой байсан бөгөөд зэвсэглэсэн этгээд ангиудаар хэсэж халдлага үйлдсэний дараа хэргийн газраас зугтжээ.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (FBI)-ны захирал Каш Пателийн мэдээлснээр, сэжигтнийг гар утасны байршил тогтоох технологи ашиглан илрүүлж, баривчилсан байна.
АНУ-ын зарим хэвлэл уг этгээдийг 24 настай, цэргийн алба хааж байсан Бенжамин Эриксон байж болзошгүй гэж мэдээлсэн ч, цэргийн байгууллага болон хууль сахиулах байгууллагууд албан ёсоор баталгаажуулаагүй байна.
Хотын захирагч Бретт Смайлигийн мэдээлснээр, шархадсан хүмүүсээс долоон хүний биеийн байдал тогтвортой, нэг хүний биеийн байдал хүнд боловч тогтвортой, нэг хүнийг эмнэлгээс гаргасан гэжээ. Браун Их сургууль болон ойролцоох бүсэд тогтоосон байрандаа хоригдох дэглэмийг цуцалж, хот даяар цагдаагийн хяналтыг нэмэгдүүлжээ.
Уг хэрэг нь АНУ-д энэ онд бүртгэгдсэн 400 орчим олныг хамарсан буудлагын нэг болж байгаа бөгөөд АНУ-ын хамгийн эртний их сургуулиудын нэг болох Брауны их сургуулийн нийгэмлэгийг гүн цочроосон байна.
Уг хэрэгтэй холбогдуулан тус сургууль энэ хичээлийн жилийн үлдсэн хугацаан дахь бүх шалгалт, хичээлийг цуцалжээ.










