АНУ-ын шүүх Apple компанийг iCloud (үүлэн хадгалалтын үйлчилгээ) дээрх хүүхдийн бэлгийн хүчирхийллийн материал (CSAM)-ыг тараахаас сэргийлж чадаагүй хэмээн буруутгасан хамтын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Шүүхийн үзэж буйгаар Apple нь хэрэглэгчдийн нийтэлсэн агуулгатай холбоотой хариуцлагаас холбооны хуулиар өргөн хүрээнд хамгаалагдах ёстой аж.
Калифорни мужийн Сан-Хосе хотын Холбооны дүүргийн шүүхийн шүүгч Ноэль Уайз даваа гарагийн орой гаргасан шийдвэртээ Apple-ийн тайлбарыг зөвшөөрч, хүүхэд байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн зураг iCloud дээр хадгалагдаж, бусдад түгээгдсээр байсан гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэлд компани хуулийн зүйл заалтаар хамгаалагдсан гэж үзжээ.
Шүүгчийн хэлснээр уг нэхэмжлэл нь Apple-ийг хэрэглэгчдийн үүсгэсэн агуулгыг устгаагүй, хаагаагүй гэж буруутгаж байгаа тул энэ нь 1996 оны Харилцааны ёс зүйн тухай хуулийн (Communications Decency Act) 230 дугаар зүйл (Section 230)-ийн хамгаалалтад бүрэн хамрагдах юм.
Нэхэмжлэгчид ижил нөхцөлтэй 2'680 хүний өмнөөс хамтын нэхэмжлэл гаргаж, нийт 32.8 тэрбум ам.долларын нөхөн төлбөр шаардсан. Мөн Apple-д iCloud үйлчилгээнийхээ ажиллагаанд өөрчлөлт хийх шийдвэр гаргахыг шүүхээс даалгахыг хүсжээ.
Сүүлийн жилүүдэд АНУ-ын олон шүүх технологийн компаниудыг хэрэглэгчдийн нийтэлсэн агуулгын төлөө хариуцлагаас хамгаалдаг (Section 230) зүйл заалтын хүрээг дахин дахин хэлэлцэж байгаа бөгөөд ялангуяа бүтээгдэхүүний загвар, үйл ажиллагаа нь өөрөө хор хөнөөл учруулсан эсэхтэй холбоотой маргаанууд нэмэгдсээр байна.
Шүүгч Уайз шийдвэртээ:
Apple компани өөрийн үүлэн платформ дээр хүүхдийн бэлгийн хүчирхийллийн материалыг илрүүлж, мэдээлэхийн тулд одоо байгаа технологийг заавал ашиглах, эсвэл шинэ технологи боловсруулах үүргийг холбооны ямар ч хууль хүлээлгээгүй.
гэж онцолжээ.
Тэрээр мөн:
Хүүхдийн мөлжлөгийг өөгшүүлж буй энэ асуудлыг хууль тогтоогчид шийдвэрлэх боломжтой. Харин энэ шүүх тийм эрх мэдэлгүй.
хэмээн тэмдэглэсэн байна.
Шүүх уг хэргийг дахин нэхэмжлэх боломжгүйгээр (dismissed with prejudice) бүрэн хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгчдийн өмгөөлөгч Жеймс Марш хэлэхдээ, шүүхийн шийдвэрийг давж заалдах эсэх болон өөр хууль эрх зүйн үндэслэлээр дахин арга хэмжээ авах боломжийг судалж байгаа гэв.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Тэрээр:
Бид шүүгчийн хууль тайлбарласан дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа ч хүүхдүүдийг цахим орчинд хамгаалах, онлайн мөлжлөг эрчимтэй нэмэгдэж буй асуудлыг шийдэхийн тулд Конгресс илүү их зүйл хийх шаардлагатай гэсэн дүгнэлттэй нь санал нэг байна.
гэжээ.
Apple компани Ройтерсийн тайлбар өгөх хүсэлтэд шууд хариу өгөөгүй байна.
Хэргийн агуулга
"Ами", "Жессика" гэх нууц нэр ашигласан хоёр эмэгтэй 2024 онд Apple-ийг шүүхэд өгсөн бөгөөд тэдний хүүхэд байх үеийн бэлгийн хүчирхийллийн зургууд олон жилийн дараа ч iCloud дээр хадгалагдаж, бусдад тараагдсаар байсан гэж мэдэгджээ.
Нэхэмжлэлд:
Apple iCloud дээр хүүхдийн бэлгийн хүчирхийллийн материал байгааг мэдэж байсан. Гэвч ийм материалыг илрүүлж, эрх бүхий байгууллагад мэдээлэх боломжтой нийтлэг ашиглагддаг технологийг зориуд ашиглаагүй. Ингэснээр хүчирхийллийн хохирогчдын эрхийг хамгаалж чадаагүй гэж буруутгасан байна.
2021 онд Apple NeuralHash нэртэй технологийг танилцуулж, хүүхдийн бэлгийн хүчирхийллийн материалыг автоматаар илрүүлэхээр төлөвлөж байгаагаа зарласан.
Гэвч дараа жил нь уг төслийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгдсэн бөгөөд үүний зэрэгцээ iCloud-д төгсгөлөөс төгсгөл хүртэлх шифрлэлт (end-to-end encryption) нэвтрүүлснээр хууль сахиулах байгууллага төдийгүй Apple өөрөө ч iCloud дахь ийм төрлийн материалыг илрүүлэх бараг боломжгүй болсон гэж нэхэмжлэлд дурджээ.
Харин Apple өмнө нь:
Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн материалыг төхөөрөмжүүдээсээ устгахын төлөө идэвхтэй ажиллаж ирсэн.
NeuralHash-ийн оронд хэрэглэгчдийн аюулгүй байдал, хувийн нууцыг илүү сайн хамгаалах өөр арга хэмжээнүүдийг сонгосон
гэж мэдэгдэж байсан.
Шүүгч Уайз өмнө нь энэ нэхэмжлэлийн эхний хувилбарыг мөн хэрэгсэхгүй болгож байсан ч нэхэмжлэгчдэд засварласан хувилбар гаргах боломж олгож байжээ.
Apple мөн Баруун Виржиниа мужийн Ерөнхий прокурорын гаргасан ижил төстэй нэхэмжлэлтэй нүүр тулсаар байгаа бөгөөд тус муж энэ хэргийг Apple-ийн iCloud платформ хүүхдийн бэлгийн хүчирхийллийн материалыг түгээхэд үүрэг гүйцэтгэсэн гэх асуудлаар төрийн байгууллагаас гаргасан анхны төрлийн нэхэмжлэл хэмээн тодорхойлсон байна.









