



















Монгол Улсын Засгийн газраас хилийн чандад оршин суугаа иргэдийн эрх ашгийг хамгаалах хүрээнд монгол иргэд олноор ажиллаж, амьдарч буй улс орнуудтай нийгмийн хамгааллын хоёр талт хэлэлцээрүүдийг байгуулан ажилладаг.

Манай улс ОХУ, БНСУ, Унгар Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Чех Улс, Бүгд Найрамдах Казахстан улс гэсэн 7 улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулан, хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Австралийн Холбооны Улстай “Нийгмийн хамгааллын хэлэлцээр” байгуулахаар 2024 оноос ажиллаж байгаа бөгөөд талууд Улаанбаатар хотноо 2025 оны 11 дүгээр сарын 10-13 өдрийн хооронд биечилсэн хэлэлцээг зохион байгуулж байна.


Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Хэлэлцээг нээж Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд эрхэмсэг ноён Лео Зэнг нар хэлсэн үгэндээ нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулагдсанаар хоёр улсын хооронд шилжин амьдарч буй иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангахад чухал ач холбогдолтойг онцоллоо.
Энэ удаагийн хэлэлцээг Монгол Улсын талаас тус яамны Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газрын дарга В.Рэнцэнханд, Австрали Улсын Нийгмийн үйлчилгээний яамны Оршин суух болон олон улсын төлбөрийн газрын дарга хатагтай Кэйт Юил ахлан ажиллаж байна.
Австрали Улсад 22 мянган гаруй Монгол иргэн оршин сууж байгаа мэдээлэл байна.











