



















Удахгүй, Эрдэнэт үйлдвэрийн төрсөн өдөр, мөн шинэ оноо угтан авах гэж байна. Авто тээврийнхэн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ биелүүлсэн амжилтаар угтах байх?
Авто тээврийн цехийнхэн оны эхний 11 сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтээ дүгнэлээ. Бид үйлдвэрийнхээ төрсөн өдрийг, уулын цул гаргалт 219 мянган метр куб илүү буюу 107.8 хувиар, хөрс хуулалт 37.6 мянган метр куб илүү буюу 102.6 хувиар, хүдэр олборлолтыг 469.8 мянган тонн илүү буюу 113 хувиар, 11 сард ачаа эргэлтийг 672 мянган тонн км-ээр илүү буюу 102.3 хувиар тус биелүүлсэн амжилтаар угтаж байна. Манай цех үйлдвэрийн хамгийн их хөдлөх бүрэлдэхүүнтэй. Нийт 288 тээврийн хэрэгсэл нь төрөл, зориулалтаараа зургаан тээврийн хэсэгт хуваагдан ажиллаж байна. Хамтын хүчээр үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлт, зорилго зорилтоо биелүүлэн ажиллаж буй Авто тээврийн цехийн хамт олон, үйлдвэрийнхээ нийт уурхайчдадаа ойн баярын мэнд дэвшүүлье.

Авто тээврийн салбарын хөгжил дэвшлийн замнал зуун жилийн түүхээ бичсэнээрээ энэ он та бүхний хувьд онцлог байлаа. Ойн хүрээнд хийгдсэн томоохон ажлууд юу байв?

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Монгол Улсад Авто тээврийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиолоо. Төр засаг болон салбарын яам, Эрдэнэт үйлдвэрийн зүгээс авто тээврийнхний түүхэн ойд өндөр ач холбогдол өгч, тэдний амжилт бүтээлийг үнэлэн дэмжиж ажилласан. Бид ойн хүрээнд 30 гаруй төрлийн бүтээлч ажил, ажилчдадаа чиглэсэн үйл ажиллагаа, онол практикийн хурал, мэргэжлийн уралдааныг зохион байгууллаа. Энэ бүхнээ дүгнэж өнгөрсөн 7 сард нийт ажилтнуудаа оролцуулан, бага наадмыг хийсэн. Тээвэрчид, уулын ажлынхан гээд манай олон тэргүүний ажилтнууд төр засаг, салбарын одон медалиар энгэрээ мялааж, хамт олныхоо бахархлыг төрүүлсэн сайхан үйл явдал боллоо.
Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөө хэрхэн биелэв?
Ирж буй 2026 онд Авто тээврийн цехийн хамт олон нийт 34 сая метр куб уулын цул тээвэрлэх том зорилго дэвшүүллээ. Үүнд нийт 48 хүнд даацын тээврийн хэрэгсэл шаардлагатай. Сүүлийн 3 жилийн хөрөнгө оруулалтын ажлын үр дүнгээр энэ онд бид Япон улсын Комацу фирмийн 142 тоннын даацтай, HD 1500-8 маркийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор үйлдвэрлэгдсэн, өөрөө буулгагч 4 авто машин авахаар төлөвлөж, одоо эхний ээлжийн машинаа хүлээн авах гэж байна. Ирэх онд ч бид бас ийм төрлийн 4 авто машин нэмж авахаар төлөвлөсөн. Ингэснээр манай цехэд техникийн парк шинэчлэл бүрэн хийгдэж, шинэ оны зорилтоо хэрэгжүүлэн ажиллах боломж бүрдэж байна.
М.БАЛЖИННЯМ
Б.БАТТӨГС










