
Үндэслэл: Улаанбаатар хотод авто зогсоолын төлбөр хураамж авахтай холбоотой үйл ажиллагаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны “Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам” батлах тухай 4/27 дугаар тогтоол, 2011 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн “Журамд өөрчлөлт оруулах тухай” 7/66 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/840 тоот захирамж буюу “Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн зогсоол ашигласны төлбөр авах үйл ажиллагааны журам”-аар зохицуулагдаж байна.
Нийслэлийн зүгээс Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг төлөвлөх, барьж байгуулах эдийн засгийн эргэлтэд оруулах, нэгдсэн удирдлагын системд холбох, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор "Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журам"-ыг баталсан.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Улаанбаатар хотын тогтвортой авто зам тээвэр” төслийн хүрээнд Дэлхийн банкнаас авто зогсоолын стратеги болон менежментийн төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээ авах ажлыг зохион байгуулсан. Улмаар “Улаанбаатар хотын авто зогсоолын бодлого, стратеги болон удирдлага зохион байгуулалтын төлөвлөгөө” -г Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/1304 тоот захирамжаар баталсан.
Зорилго: Авто зогсоолын бүсчлэл, төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох
Өнөөгийн байдал: “Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам” 15 гаруй жилийн хугацаанд мөрдөгдөж байгаа ба энэ хугацаанд хотын хүн ам, тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж, 2012 онд 367,814 байсан тээврийн хэрэгсэл 2023 онд 697,870 болж нэмэгдсэнийг тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллээс харж болно.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
“Зогсоолын өнөөгийн нөхцөл байдлын дүн шинжилгээ”-ний тайланд дурдсанаар Улаанбаатар хотын төв хэсгүүд, тэр дундаа Бага тойруу орчимд ажлын цагаар зогсоолын эрэлт тээврийн хэрэгсэл байрлуулах зөвшөөрсөн зогсоолын тоо буюу нийлүүлэлтээс давж, зам дагуу зогсоолыг зохих байдлаар журамлаагүйгээс замын хөдөлгөөний түгжрэл үүсгэх, тээврийн хэрэгсэл байрлуулахыг зөвшөөрөөгүй байршлуудад тээврийн хэрэгслээ байрлуулах, хотын орон зайн ашиглалтад сөргөөр нөлөөлсөөр байна.
Ийнхүү Улаанбаатар хотын иргэд автомашин эзэмших байдал нэмэгдэхийн хэрээр хотын аль ч хэсэг зогсоолын орон зай дүүргэлт хязгаартаа тулж, зам дагуу болон замаас зайтай зогсоолыг эдийн засгийн эргэлтэд оруулж, төлбөртэй болгох хэрэгцээ шаардлага үүсээд байна.
Түүнчлэн зогсоолын орон зайн хомсдол, олдоц тааруу гэх мэт сөрөг нөхцөл байдлаас зайлсхийх үүднээс цөөнгүй жолооч төлбөртэй зогсоолоор үйлчлүүлэх хэвшилд дадаж буй нь зогсоолын төлбөрийг үр дүнтэй, зорилгод чиглэсэн зогсоолын удирдлага, зохион байгуулалттай илүү нийцүүлэх хөшүүрэг болж буйг үгүйсгэхгүй.
Цаашид Улаанбаатар хотод зогсоолын удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлэх нь цагаа олсон зөв алхам юм.
“Нийслэлийн Бодлогын судалгааны төв” НТҮГ-аас Улаанбаатар хотын зогсоолын бүсчлэлийн судалгааг боловсруулж ирүүлснийг хавсаргаж байна.
Шийдэл: Улаанбаатар хотын авто зогсоолын бодлого, стратеги болон удирдлага, зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх
Үр дүн: Зогсоолын удирдлага, зохион байгуулалт сайжруулснаар тээврийн хэрэгсэл эзэмшигчид төлбөртэй зогсоол ашиглах сонирхол нэмэгдэж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын орчин сайжирна.
Гарах шийдвэр: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол











