
“20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаан өчигдөр болж, иргэдээс дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал асуулга авч, олонх зөвшөөрсөн тохиолдолд энэ долоо хоногт шийдвэрлэнэ гэж мэдэгдэж байлаа.
Тэгвэл энэ хүрээнд иргэдээс Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын/НЗДТГ/ албан ёсны сайтаар санал асуулга авч эхэлжээ.
Ингэхдээ иргэд https://vote.ulaanbaatar.mn/home хаягаар орж, автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийхийг дэмжих эсэх санал асуулгад оролцох боломжтой.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Ерөнхий төлөвлөгөөгөөр Улаанбаатар хотод 85,000 автомашин зорчих зам дээр 700,000 машин зорчиж, 600,000 хүн амтай байхаар төлөвлөгдсөн хотод хоёр сая хүн амьдарч буй нь түгжрэлийн шалтгаан болсныг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар удаа дараа онцолж байна. Харин Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн нь "Иргэд зөвшөөрвөл дугаарын хязгаарлалт эхлүүлэхээс өөр аргагүй" гэх мэдэгдлийг хийж сууна.










